Мисс Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд хоёрдугаарт явна | News.MN

Мисс Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд хоёрдугаарт явна

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Мисс Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд хоёрдугаарт явна

2012 оны 11 сард Блүүмберг дэлхийн хамгийн баян 200 хүнийг зарлав. Бүгд ам.долларын тэрбумтанууд гэсэн үг.

“Дэлхийн мисс 2017”  тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн талаар түүний аав болон зохион байгуулах багийн зүгээс өнөөдөр /2017.10.26/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Ц.Энхжин дэлхийн миссүүдэд “Жалам хар” бүжиг заана

Мисс Ц.Энхжингийн хувьд тэмцээний авьяасын төрөлд Гавьяат жүжигчин С.Сүхбаатар багшаар бүжгээ дэглүүлсэн. Бүжгийн үзүүлбэрээрээ дамжуулан хүн, байгалийн хүйн холбоог илэрхийлэхийг зорьсон. Уг шалгаруулалт болж, таван орны гоо бүсгүй тэнцсэн. Ингэснээр Ц.Энхжин маань дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдэд үндэснийхээ бүжгийг зааж, гоцлон “Жалам хар” бүжгийг бүжиглэх нэр хүндтэй үүргийг хүлээсэн” тухай түүний найз С.Цэнгүүн дуулгасан юм.

Дэлхийн миссийн тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай. Сүүлийн жилүүдэд “Дэлхийн мисс” тэмцээний үндсэн шалгаруулалтад өөрчлөлт орсон. Үүнд “Мультимедиа” буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрөл нэмэгджээ. Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол сүүлчийн “Мультимедиа төрөл” эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаарна гэдгийг зохион байгуулах багийнхан онцолж байв.

“Мультимедиа” төрөлд 1000 лайктай, хоёрдугаарт явж байна

Мөн түүний “Дэлхийн мисс-2017” тэмцээнд илгээсэн танилцуулга бичлэг хандалтаараа нэгдүгээрт явж байгаа аж. Өнгөрсөн жилийн оролцогч, мисс А.Баярцэцэг “Мультимедиа төрөл”-д шилдгээр шалгарч, нэг зургийн дундаж лайк 15-20 мянга хүрсэн бол Ц.Энхжингийн хувьд одоогоор 1000 лайктай, хоёрдугаарт явж байгаа гэнэ. Нэгдүгээр байранд 127 сая хүн амтай, Мексик орны мисс явж байгаа ажээ.

“Дэлхийн гоо бүсгүйчүүдийг тодруулдаг “Дэлхийн мисс-2017” тэмцээн ирэх сарын 18-ны өдөр Хятадын Санья хотод болох гэж байна. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол Улсаас 2005 оноос гоо бүсгүйчүүдээ шалгаруулж, тасралтгүй 13 дахь жилдээ оролцуулж байгаа. Жил ирэх тусам Монголоо төлөөлж буй гоо бүсгүйчүүдийн амжилт ахисаар байна. Өнгөрсөн жил мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилтыг үзүүлсэн. Энэ жилийн хувьд “Дэлхийн мисс”-ийн тэмцээний үндсэн таван шалгуураар оролцогчдоо шалгаруулж, есөн оролцогчоос мисс Ц.Энхжин маань 2017 оны үндэсний ялагчаар тодорсон юм. Одоогоор “Дэлхийн мисс”-ийн тэмцээний шалгаруулалт эхэлчихсэн. Эхнээсээ сайхан мэдээнүүд дуулдаж байна. Энэ жилийн тэмцээний хувьд зохион байгуулагчдын багийнхан өнгөрсөн жилийнхээ амжилтуудыг ахиулна гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мультимедиа төрөл” зэрэг шалгаруулалтад амжилт гаргавал маш их боломж бий болох юм” хэмээн зохион байгуулах багийн менежер Г.Пэлжидмаа ярилаа.

Мисс Ц.Энхжингийн аав Б.Цэвээндаш “Сүлд” спорт хорооны дэд дарга, дэд хурандаа бөгөөд уулын спортын Олон улсын хэмжээний мастер, уулчин хүн ажээ. Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд “Өнөөдөр монголчуудын сэтгэл санаа нэлээд хүнд байхад ийм хэвлэлийн бага хурал хийж таарлаа. Би өөрөө уулчин хүн. Түүхэнд байгаагүй маш том осол боллоо. Монголчууд бид цөөхүүлээ. Миний сэтгэл санаа үнэхээр хүнд байна. Харамсалтайгаар осолдож, амь насаа алдсан уулчдынхаа ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн эмгэнэлээ илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн ярихдаа “Дэлхийн гоо сайхны олимп болох томоохон тэмцээнд охин минь оролцож байгаа. Охиноос минь шалтгаалах зүйлсийг сайн хийж байна. Дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдээс шалгарч, үндэсний бүжгээрээ гоцолно гэдэг том амжилт. Дээр нь видео танилцуулга нь тэмцээний зохион байгуулах багт их таалагдсан гэж дуулсан. Охиныг маань бүх сайхан ээжүүд, охид, бүсгүйчүүд, залуус, охинтой аав, ах нар дэмжээсэй гэж хүсэж байна. Өнгөрсөн жил монголчууд мисс А.Баярцэцэгийг дэмжиж, эвтэй, хүчтэй гэдгээ харуулж чадсан. Энэ удаа ч гэсэн мисс Ц.Энхжинг дэмжихийг уриалж байна” гэсэн юм. 

А.Сүрэн 

Гэрэл зургийг Н.Батмөнх

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2017-10-26 202.70.42.74

Jalam har emegtei hun bujiglehed tohiromj muutai. Mongol emegtei gedeg 1 hunii bujig, 3 emegtei bujigledeg saihan bujig bii dee. Emegtei hun udog deeree usreed l Jalam har hugiin boloh baihdaa.

Avatar

Аав царайлаг байна 2017-10-26 83.86.75.235

Аав нь маш царайлаг хүн. Охин нь аавыгаа дуурайхгүй. Гэхдээ хөөрхөн л охин л доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж