Ж.Энхбаяр: Төр офицеруудаа мартсан гэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Төр офицеруудаа мартсан гэх үү?

Милани, Эмма нар “This Morning” шоунд оролцжээХөгжмийн ертөнцийн түүхэнд өөрсдийн нэр алдрыг цуурайтуулсан Их Британийн “Spice Girls” хамтлагийн гишүүн Милани Чисхолм, Эмма Бантон нар хамтран дуулж, фэнүүддээ бэлэг барьжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ Байнгын хороодоос ирүүлсэн саналын томъёоллоор санал хураалгаж буй юм.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэрээ Зэвсэгт хүчний 603 офицерын цалинд шаардлагатай 2.4 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар санал гарган, дэмжсэнийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хассан аж.

Энэ асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Гутамшигтай үйл явдал болж байна” гэж тодорхойллоо. Тэрбээр мөн “Төр бодлогоор бэлдсэн,  асар өндөр зардлаар бэлтгэгдсэн 603 офицероо мартсан, хаясан, нөхцөл байдалтай учраад байна. Монголын төрд анх удаа ийм гутамшигтай үйл явдал болж байна.  Засгийн газар ой санамжаа алдчихаж, энийг залруулахыг хүсэж байна. Эрхээ хасуулаад тангараг өргөөд эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж байгаа офицерынхоо цалинг хасчихаад /2017 оны долдугаар сарын 1-ээс хойш хассан/ өгч чадахгүй сууж байна.

Тэр тусмаа Ардын армитайгаа нас чацуу Ардын нам ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. У.Хүрэлсүх офицер хүний хувьд анхаарал хандуулах ёстой. Томилогдсон, ажлаа өгсөн Батлан хамгаалахын сайд нар үгээ хэлэх ёстой.

Надад хэлэх үг олдохгүй байна. Урссан цус, үрэгдсэн амин дээр Монгол туургатны гол голомтыг сахиж үлдсэн хүмүүсээ ингэж болох уу.

Монголын төр үндсэн үүргээсээ ухарч болохгүй. Та нарыг мартсан, хэрэггүй гэх үү. Ийм байдлаар одоо санал хураах гээд сууж байна. Ямар тайлбар хийх вэ. Гурав дахь удаагаа боллоо. Зэвсэгт хүчинд хүчин зүтгэж байгаа хүмүүсийг зоригийг мохоох, хүчийг нь сулруулахаар гурав дахь удаагийн оролдлого боллоо.  Яагаад ийм байдлыг удаа дараа оруулж ирж байна вэ. Оршин суух газраа сонгох эрхгүй, бизнес эрхгүй хүмүүс төрийн даалгавраар явж байхад яагаад ийм байдалд оруулж байгаа юм бэ.  Төсвийн байнгын хороон дээр хассан байна. 25 тэрбум төгрөгийн хэрэггүй хогийн шахааг нь хасаж, хэмнэлт гаргаад 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг  тусга гээд өгч байхад хаслаа.  25 тэрбумын шахаа хийх гэсэн хүмүүсийн оролдлого 603 офицерын цалинг хаслаа” гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хороог хуралдахад тухайн өдрийн хуралдааныг удирдсан УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн: Сангийн яамны тайлбараар бол сургууль төгссөн хүмүүс юм байна гэж ойлгосон. Орон тоо нь байхгүй учраас орон тоо нэмэгдүүлэх боломжгүй. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын орон тоог нэмэх боломжгүй.

Төсвийн тодотголыг боловсруулахад дөрвөн үндсэн зарчим баримталсан. Төсвийн алдагдлаа яаж бууруулах вэ, зардлыг яаж бууруулах вэ,  орлогоо бодитой байлгахад анхааръя,  сахилга батыг сайжруулахад анхааруулъя гээд ажилласан.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр: Алба хааж байгаа нөхөн хангалт 65 хувьтай байгаа. 100 хувь байх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг бодолцож бага, багаар урагшилж байгаа. 100 байх ёстой орон тоог 65 хувь дээр авч яваа.

Энэ албан тушаал биш. Төр үүрэг өгч бодлогоор бэлтгэж, ажил руу томилчихсон.  Долдугаар сарын 1-ээс хойш ангидаа байж байна. Одоо тайлбар тавих эрхгүйгээр үүрэг гүйцэтгээд сууж байна.

Санал хураахад нийт гишүүдийн 70 гаруй хувь нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих боломжгүй хэмээн үзсэнээр 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж