Хойд Солонгосын анхааруулгад бэлтгэлтэй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын анхааруулгад бэлтгэлтэй байхыг сануулав

Балбын Байтади нутагт өнгөрсөн 15 сарын хугацаанд ор сураггүй болсон 15 хүнийг цоохор ирвэсэнд бариулсан тухай цагдаагийн газраас мэдээлжээ.

БНСАУ-ын гадаад харилцааны сайд Ри Ён Хо тус улс Номхон далайд устөрөгчийн бөмбөгтуршина хэмээснийг олон улс анхааралдаа авах нь зүйтэй хэмээн  Пхеньяны төлөөлөгч мэдэгдлээ. Тус улсын гадаад харилцааны яамны ахлах дипломатч хэлэхдээ “Ри Ён Хо манай их удирдагчийн зорилтыг хамгийн сайн мэдэх хүний нэг. Тиймээс түүний хэлсэн үгийг шууд утгаар нь ойлгох хэрэгтэй” гэжээ. 

Хойд Солонгосын гадаад харилцааны сайд Ри Ён Хо есдүгээр сард мэдэгдэл хийхдээ БНАСАУ болон АНУ-ын харилцаа хурцадмал байгаа ийм үед Пхеньян Номхон далайд асар хүчтэй устөрөгчийн бөмбөгөө туршихаар төлөвлөж байгаа гэсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгосыг цөмийн заналхийллээ зогсоохгүй бол бүрмөсөн сүйрүүлнэ гэж заналхийлсний дараа Ри Ён Хо дээрх мэдэгдлийг гаргасан.

АНУ-ын тагнуулын төв агентлагийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт “Хойд Солонгос цөмийн пуужингаа АНУ-д цөмийн дайралт хийхээр боловсронгуй болгоход ердөө хэдэн сарын хугацаа үлдсэн” тухай ярьсан билээ. Шинжээчдийн хэлж  буйгаар устөрөгчийн пуужинг туршиж  байж хүчин чадлыг нь сорих боломжтой гэнэ. Хойд Солонгосын өмнөх цөмийн туршилтууд бүгд газар доор болсон юм.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Азийн орнуудад айлчлахдаа Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох кампанит ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Д.Трампыг Солонгосын хойг дахь цэрэггүй бүсэд айлчлах тухай хэвлэлүүдэд бичсэнийг тэрбээр үгүйсгэсэн юм.

Хойд Солонгосын эсрэг АНУ шат дараалсан олон хориг арга хэмжээ авсан ч цөмийн бөмбөгийн туршилтууд болон хөтөлбөрийг зогсоож чадахгүй байна.

Хойд Солонгосын болзошгүй аюул, заналхийлэлд хариу өгөх зорилготой АНУ-ын тэнгисийн цэргийн долдугаар флот Номхон далай, Энэтхэгийн далайн хооронд үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Флотод саяхан агаарын тээвэрлэгч Нимиц, Роналд Рейган, Теодор Рузьвелт зэрэг хөлгүүд буужээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж