“МАЗ” компани тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтэй байна | News.MN

“МАЗ” компани тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

“МАЗ” компани тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хүсэлтэй байна

Стандарчилал хэмжил зүйн төв “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн-18001” олон улсын стандартыг монголд нутагшуулахын тулд уул уурхайн салбарын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Беларусь Улсын “МАЗ” компанийн ерөнхий захирал Д.С.Катеринич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Беларусийн тал Онцгой байдлын ерөнхий газарт гамшигтай тэмцэх тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Энэ хүрээнд гал унтраах, аврах ажиллагаанд зориулсан 12 төрлийн 39 автомашин нийлүүлэхээр хоёр улсын холбогдох яам, агентлаг, компани урьдчилан тохиролцсон байна. Монгол, Беларусийн Засгийн газар хооронд энэ тухай хэлэлцээр байгуулснаар 10 хүртэл жилийн хугацаатай, 15 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэх юм.

Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийг сайжруулж чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ. Тэрээр жил гаруй хугацаанд яригдаж байгаа дээрх төслийг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэлээ.

Төслийг хэрэгжүүлснээр онцгой байдлын албанд ашиглаж байгаа автомашины чанар сайжирч, энэ хэрээр аюулт үзэгдэл, гал түймрийн голомт зэрэгт түргэн шуурхай очих, иргэдийн амь насыг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах илүү боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-26 103.229.120.41

МАЗ гарлага ихтэй машин шүү!!! Солонгос, Японоос авсан нь дээр дээ!!!!

Avatar

irgen 2017-10-26 94.255.128.229

Baruunii standartad niitsdeggui gologddog tekhnekuudee mongold shakhaj manai teneguud zeeleer avch ulsdaa daramt uuruulekh eeljit alkham l khiij baigaa yum shuudee. Mongolchuud bidnii mulguu ukheriig bas sudalgaagui ajil khiideg genen zang saitar meddegiin khuvid ingej ajillaj bgaa yum . Odoo delkhii n khudaldaanii zarchim shaardllaga tes uur bolson shuudee. Enkh utvshin guai chadakhgui baij biznest orood khereggui shuu Nuuts bolomjoo ashiglaj khunee chadavkhijuulakhiig l bodoj ajillasan deershuu . Khunii khuchin zuilsiin uureg khezee ch 1 dugeert tavigdaj irsen tsaashid ch kheveer baikh bolno . Sav l khiivel bukhniig tekhnik tukhuurumjid naidakh ni buruu. Khunjliinkhuu khereer khuluu jiij baikh ni unuu margaashdaa bidend chukhal shuu.

Avatar

зочин 2017-10-26 182.160.5.1

Шатахуун их иддэг машин зээлээр авч 2 дахин их өр үүсгэж байгаа юм биш үү. Зээл авахаа болиоч дээ.

Avatar

Зочин 2017-10-26 49.0.141.14

Зээлээ болиочээ луйварчдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж