БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулыг хүлээн авч уулзав | News.MN

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулыг хүлээн авч уулзав

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлж байна.

БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Чай Вэнь Рүй Монгол улсын Дорнод аймагт 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Тэрээр өнөөдөр аймгийн Засаг даргатай албан ажлын уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа мөн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн албан айлчлал хийж байгаад талархан хоёр улсын орон нутгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Дорнод аймгаас оюутан суралцуулах талаар саналаа уламжлав.
Ерөнхий консул уг саналыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий Консул Чай Вэнь Рүй өнөөдөр Дорнод их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Хятад хэлний ангийн зарим оюутнуудад 50 мянган юанийн тэтгэлэг гардуулах юм.

Эх сурвалж: www.dornod.gov.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж