"БитКойн зэрэг арилжаа Монголд хуулиар зөвшөөрөгдөөгүй" | News.MN

"БитКойн зэрэг арилжаа Монголд хуулиар зөвшөөрөгдөөгүй"

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Биткойн буюу цахим мөнгө

"БитКойн зэрэг арилжаа Монголд хуулиар зөвшөөрөгдөөгүй"

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотод суугаа Монголын элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран Монгол-Британийн бизнес уулзалтыг 11 дүгээр сарын 28-нд зохион байгуулах гэж байна.

Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо холбогдох хууль, тогтоомжийн дагуу үнэт цаасны, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, бодлогоор зохицуулдаг.

Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа юм. Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна.

Үүний хажуугаар криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж, ийм зүйлд хууртахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Тухайлбал, Уанкойн /Onecoin/ үүний нэг жишээ юм. Тайланд, Герман, Унгар, Мальт, Хятад, Бельги, Энэтхэг зэрэг орнуудад Уанкойнтой холбоотой үйл ажиллагааг сэрэмжлүүлэх, хориглох, таслан зогсоохоо мэдэгдээд байна.

Эдгээрийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг интернет, нийгмийн сүлжээ ашиглан хууль бусаар хийх явдал цөөнгүй гарч байна. Төрийн зохицуулалтад хамаараагүй, хамаарахаас зайлсхийсэн хуулийн этгээдээс гаргаж байгаа болон зуучилж байгаа бонд, даатгагдсан бонд, хувьцаа, олон нийтийн зээл, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зэрэг зөвшөөрөлгүй хэрэгсэлд хөрөнгө оруулж, хохирол амсахаас сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна.

Хэрэв Та өөрийн итгэл үнэмшлээр төрийн зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөө оруулбал энэ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор мэдэгдэж байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bilguun 2017-10-26 59.153.112.139

http://xsmoney.club/3063422798610/ ёстой сайн сайт байна бүртгүүлээд үнэгүй биткойноо аваад суртчилгаагаа үзээд байгаарай. маш хурдан cash-ээ өсгөх боломжтой юм байна цаг гаргаж чадвал суртчилгаа бол их юм байна

Avatar

Зочин 2017-10-26 202.131.233.50

Ууг нь ядаж судалж мэдээд ийм ийм учир шалтгаанаас зөвшөөрөхгүй хориглож байна. Манай макро микро эдийн засагт ийм хохиролтой учир манай улсад нэвтрүүлэх боломжгүй байна гэсэн бодит, судалгаан дээр тулгуурласан юм ярьмаар байх юм. Юу ийхийн зуургүй л болохгүй хорьлоо гэх юм… Сайн тал ч гэсэн зөндөө л би энэ төрлийн валютэд.

Энэ мэдээг бэлгтэсэн сэтгүүлч ч гэсэн бичиж байгаа юмаа жоохон судалж байлдаа. Япон улсаас гаралтай л гэх юм. Миний зочин гэж сэтгэгдэл бичиж байгаа шиг Япон нэртэй хүн анх интернетэд ил нээлттэй тавьснаас биш Япон хүн мөн үү биш үү, нэг хүн үү эсвэл бүлэг хүмүүс үү гэдэг баттай мэдээлэл одоо болтол гараагүй байгаа шүү дээ ууг нь бол…

Avatar

Зочин 2017-10-26 122.201.20.195

Bi bitcoin iig 3.850$ oor avch bsan odoo 6.000$ davaj bn ersdeltei ch gsen mash zuv hurungu oruulalt bolson .

Avatar

Зочин 2017-10-26 182.160.32.8

Намайг авч байхад 1500$ орчимд л байсан. Өнгөрсөн 2 сарын үед

Avatar

Зочин 2017-10-26 202.21.106.152

Зөвшөөрөөгүй юм бол хийгдээд байгаа үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй. Энд чинь маш их евро доллар эргэлдэж байна шүү дээ. Тэр ч бас ханшинд нөлөөлдөг байх

Avatar

zochin 2017-10-26 182.251.255.45

zev sh dee …uurgiinhee daguu ingej medegdel hiih ni zev … batalgaatai bson uyed hiih ni naidvartai

Avatar

Зочин 2017-10-26 202.179.25.246

технологийн дэвшлийг бид хүссэн хүсээгүй ашиглах л болно, харин эрх зүйн зохицуулалтаа одооноос хийж байх хэрэгтэй, тэрнээс пий паа гээд байх юм огтхон ч биш.

Avatar

Zochin 2017-10-26 66.181.176.137

ITools компани биткойн олборлох чип авах гэж санхуужилт татаж бгааг тодруулах хэрэгтэй бна.

Avatar

Зочин 2017-10-26 27.123.214.91

Chamd padgui bha

Avatar

Зочин 2017-10-26 202.5.196.171

Зөвшөөрөөгүй бас хориглоогүйв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж