Төсвийн алдагдлыг 300 тэрбумаар бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдлыг 300 тэрбумаар бууруулжээ

Эх орондоо болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг цаг алдалгүй шуурхай хүргэдэг мэдээллийн эх сурвалж “Ийгл Ньюс” телевиз өнөөдөр ОУ-д болох нэгэн арга хэмжээг шууд дамжуулахад бэлэн болоод байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 82.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  

Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа алдагдлыг 2.7 их наяд төгрөг байхаар тооцсоныг дахин 300 тэрбумаар бууруулжээ.

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Улсын өрийн хэмжээ нь ДНБ-ээс давсан, өрийн дарамтаараа дэлхийд алт, мөнгөн медальтай явж байхад алдагдлыг бууруулахад асар хүнд байгаа. Гэсэн ч алдагдлыг боломжоороо бууруулсан.

Нөхцөл байдал амаргүй учраас зээлийнхээ хүүд төлөх мөнгөнд анхаарч байна. Тэтгэврийн сан 1.4 их наяд төгрөг. Гэтэл тэтгэврийн сантайгаа ижил хэмжээтэй мөнгийг авсан зээлийн хүүд төлдөг. Ийм учраас хугацаа тулсан өрөө дарах, өндөр хүүтэй зээлийг арилжааны банкнаас авахыг зогсоох,  Засгийн газрын хөрөнгийг зөв менежмент хийх зэрэг арга хэмжээ авч ажиллана гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж