iPhone 8, 8 plus албан ёсоор худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

iPhone 8, 8 plus албан ёсоор худалдаанд гарлаа

iPhone 8, 8 plus албан ёсоор худалдаанд гарлаа

Энэ сарын онцлох брэндээр ‘PC mall” сүлжээ дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгаа iPhone 8, 8 Plus утаснуудыг сонгож Брэнд менежер Г.Жаргалбаттай ярилцлаа.

-Сайн байна уу. Та компаниа танилцуулна уу?

-‘PC Mall” компьютер, гэр ахуйн цахилгаан барааны сүлжээ дэлгүүр нь 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх Apple, Dell, Bose, Epson, Haier, HP, Sharp, Samsung, Intel, Microsoft зэрэг 20 гаруй брэндийн албан ёсны борлуулагч юм. 

-iPhone 8, 8 Plus-н хэзээ худалдаанд гарах бэ?

-Монгол улсад iPhone утсыг албан ёсоор 2017 оны аравдугаар сарын 27-ны 12 цаг албан ёсоор худалдаанд гарна.

-iPhone 8, 8 Plus-н онцлог давуу тал юу бэ?

-Хамгийн бат бөх, гоёмсог шилэн гадаргуу болон хамгийн хүчирхэг ухаалаг чип, утасгүй цэнэглэх боломжтой болж өгснөөрөө ялгарч байна. Ус шорооны хамгаалалт, орчныг мэдэрч гэрлийг автомат-аар тохируулах 4.7 инчийн Retina True Tone дэлгэц, төгс зураг дарах чадалтай камер зэрэг бүх л зүйл шинэчлэгдэн сайжруулагдсан. Ухаалаг утас өмнө нь хэзээ ч ийм хүчирхэг, гоёмсог байгаагүй. Энэ бол iPhone-ий шинэ эрин үе хэмээн Apple компаниас мэдэгдэж байгаа нь өмнөх загваруудаас илүү төвшинд гарсан нь харагдана. 

-Танай байгууллага iPhone гар утсыг хэд дэх жилдээ албан ёсоор борлуулж байгаа бэ? 

-Манай байгууллага Apple брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч болоод 5 жилийн хугацааг өнгөрөөжээ. Хамгийн анх 2014 онд iPhone 6 гар утсыг нээлт нийсэн үе-эс нь борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Apple брэндийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг бусад өрсөлдөгчдөөсөө илүү өргөн сонголттой, хямд үнийн бодлого баримтлан худалдаалж байна. iPhone 8 гар утсаа дээр ч мөн адил энэ бодлогоо баримтлан ажиллах болно. 

-iPhone 8, 8 Plus утсуудийг лизингээр авч болох уу?

-Манай дэлгүүр Хаан банктай лизингийн үйлчилгээгээр хамтран ажиллаж байна. iPhone 8, 8 Plus утаснуудыг урьдчилгаа төлбөргүйгээр лизингээр авч болно.

-Нээлтийн урамшуулал байгаа юу?

Бид аравдугаар сарын 27-ны өдрийн 12 цагаас нээлтийн үйл ажиллагааг эхлэх бөгөөд эхний 8-н үйлчлүүлэгчдэдээ 8%-ийн хямдрал үзүүлэх бөгөөд дараагийн үйлчлүүлэгчдэдээ 10-р сарын 29-ны өдрийг дуустал 5% хямдралтайгаар борлуулах урамшууллыг зарлаад байна. 


Та iPhone 8 утасны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх утас болон линкээр холбогдоорой.

Утас: 75753535, 99880093

https://pc-mall.mn/news

https://www.facebook.com/applemongolia/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж