Си Жиньпин: 2050 онд төгс социализмыг байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Си Жиньпин: 2050 онд төгс социализмыг байгуулна

Тайванийн Тайпэй хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-нд болсон Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн Монголын оюутны шигшээ багийн залуус маргааш эх орондоо ирэх ажээ.

-Хятадын онцлогтой социализмын шинэ эринд шилжлээ гэв-

Хятадын Коммунист намын 19 дүгээр Их хурал аравдугаар сарын 18-24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, ирэх таван жилийн бодлогоо тодорхойлсон. Уг хурлаар таван жилд мөрдөх бодлогоо гаргаад зогсохгүй дунд хугацаанд баримтлах бодлогоо тодорхойлж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпинийг улираан удирдуулах болсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин

Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин өчигдөр /2017.10.25/ мэдээлэл хийсэн юм.

Хятадын дарга Си Жиньпин 19 дүгээр Их хурлыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн таван жилд хийж бүтээсэн ажлаа тайлагнаад, “Бидэнд дахин хийх зүйл их байна. Хятадын хамгийн том бэрхшээл бол нийгмийн эрх тэгш бус байдал болоод байна” гэдгийг онцолсон. Тэрээр илтгэлдээ Орчин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын шинэ эрин эхэлж байгаа болон Хятадын онцлогтой социализмыг илүү сайжруулж төгс болгоно гэдгээ удаа дараа хэлсэн. Өөрөөр хэлбэл, 2050 он хүртэл Хятад Улсыг хөгжүүлэх бодлогыг хэд, хэдэн үе шаттай гэж үзэж байгаа ажээ. Тухайлбал:

  • 2021 он гэхэд “Чинээлэг” нийгмийг бүтээн байгуулна. Ингэхдээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний орлогыг 10 мянган ам.долларт хүргэнэ.

  • 2020-2035 онд “Чинээлэг” нийгмийн суурин дээр “Орчин үеийн социалист нийгэм”-ийг байгуулна.

  • 2035-2050 онд “Орчин үеийн социалист нийгэм”-ийн суурин дээр чинээлэг, ардчилсан соёлтой “Орчин үеийн социалист гүрэн”-ийг байгуулах болно гэж төлөвлөжээ.

“Улс оршин тогтнохын үндэс бол ард иргэд. Иймээс Хятадын 1.3 тэрбум иргэдийг эрх тэгш, сайхан амьдруулахын тулд орчин үеийн Хятадын онцлогтой социализмыг бүхий л талаар хөгжүүлнэ” гэж Си Жиньпин хэлжээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж