Африк гаралтай америк иргэдэд сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Африк гаралтай америк иргэдэд сэрэмжлүүлэв

Африк гаралтай америк иргэдэд сэрэмжлүүлэв

АНУ-ын иргэний эрхийн байгууллага (NAACP) Африк гаралтай америк иргэдэд “American Airlines” компанийн нислэгээр зорчиход зориулсан сэрэмжлүүлэг гаргажээ.

Өнгөт арьс иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага сэрэмжлүүлэгтээ Африк гаралтай америк зорчигчид  онгоцонд суудлаа дээрэмдүүлэх, бүр онгоцноос хөөгдөж буух зэрэг таагүй явдлууд гарах болсныг анхааруулаад ялангуяа “American Airlines” компаниар үйлчлүүлсэн хэд хэдэн иргэдэд дээрх явдал тохиолдсоныг сэрэмжлүүлсэн байна.

Сэрэмжлүүлэгт “American Airlines” –ийн нислэг захиалсан, нислэгээр зорчсон Африк гаралтай америк иргэд үл хүндэтгэл, ялгаварлан гадуурхалт, таагүй хандлагатай тулгарч болзошгүй” гэжээ.

“American Airlines”-ын гүйцэтгэх захирал Даг Паркер энэ явдлын талаар сонсоод харамсаж буйгаа илэрхийлж компанийн ажилтнуудад зориулж санамж бичиг гаргасан байна. Санамж бичигт “Бид шашин шүтлэг, арьсны өнгө, үндэс угсаа, гарал үүсэл, эдийн засгийн чадавх, бэлгийн чиг хандлагаар өөр өөр улс үндэстний иргэдийг холбон, хил, хязгааргүй нисдэг. Гэвч бид ямар ч ялгаварлан гадуурхалтыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж бичжээ.  “American Airlines”-ын гүйцэтгэх захирал Даг Паркер энэ явдлын дараа иргэний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөлтэй уулзаж энэ асуудлыг хэлэлцэх ээр урьсан байна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Чикаго хотын О`Хара олон улсын нисэх буудалд “United Airlines”-ын онгоцноос 69 настай эмчийг хүчээр хөөж буулгасан хэрэг явдал шуугиан тарьж, Америкийн нислэгийн компанийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Энэ явдлын дараа тус нислэгийн компани нислэгийн захиалга дууссан үед захиалсан суудлаа өгсөн зорчигчийг 10,000 ам.доллараар урамшуулах тухай санал гаргасан ч алдсан нэр хүндээ аварч чадаагүй билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж