Автоматжуулсан системийг нэвтрүүлсэн туршлагыг судалж байна | News.MN

Автоматжуулсан системийг нэвтрүүлсэн туршлагыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Автоматжуулсан системийг нэвтрүүлсэн туршлагыг судалж байна

Дөрөвхөн жилийн хугацаанд 500 анги уран сайхны кино бүтээнэ гэдэг Олон нийтийн телевизийн уран бүтээлчдийн ур чадвар, тэдний далайцтай, чансаатай, хүртээмжтэй нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн явуулдгийн тод илэрхийлэл юм.

Монгол Улс сонгуулийн үйл ажиллагаандаа автоматжуулсан системийг ашиглаж буй туршлагаас судлахаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Сонгуулийн төв комиссын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.

Узбекистаны төлөөлөгчдийг тус улсын Сонгуулийн төв комиссын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Курбанкулов Суяржон Машарифович тэргүүлж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологийн хөгжил, харилцааны яам, Газрын кадастр, иргэний бүртгэлийн газрын төлөөлөл болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл багтжээ.

Узбекистаны төлөөлөгчид сонгуулийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг хэрхэн ашиглаж буй талаарх туршлага, ялангуяа сонгогчийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, сонгогчийн бүртгэл хийх, сонгогчийн санал авах, тоолох, мэдээлэл дамжуулахад техник технологи ашиглаж байгаа байдал, түүний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулж туршлага судалж байгаа юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажигласан ЕАБХАБ-ын ажиглалтын урьдчилсан тайлантай танилцаж, уг тайланд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн дамжуулах, сонгуулийн үр дүнг нийтэд шуурхай мэдээлэх ажлыг технологийн дэвшил ашиглан маш амжилттай явуулсан бөгөөд сонгуулийн зохион байгуулалтыг бүхэлд нь өндрөөр үнэлсэн байсныг дурдав. Мөн Монгол Улсын сонгуулийн сайн туршлага нь бүс нутагтаа төдийгүй, сонгуулийн ардчиллыг хөгжүүлж буй орнуудад үлгэр дуурайлал болж байгаа учир манай улсын туршлагаас суралцан өөрийн орны сонгуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорьж байгаагаа дурдсан юм.

Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Киргиз Улсын төлөөлөгчид манай оронд удаа дараа айлчлал хийн ажиллаж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг амжилттай нэвтрүүлсэн монголын туршлагыг судлан 2015 оноос эхлэн өөрийн оронд нэвтрүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: СЕХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж