Соёлын элчийн гэрчилгээг гардуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Соёлын элчийн гэрчилгээг гардуулав

Соёлын элчийн гэрчилгээг гардуулав

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Самдандамбын Бадамхоролд Соёлын элчийн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гардуулав.

Уртын дуучин Самдандамбын Бадамхорол нь 1998 оноос “Туурайн Төвөргөөн” хөгжмийн их наадам зэрэг соёлын арга хэмжээг зохион байгуулж ирсэн туршлагатай. Тэрээр 2005 оноос ХБНГУ-ын Фрайбург хотод амьдарч байгаа бөгөөд тус хотод Монголын Соёлын төвийг хариуцан ажиллаж ирсэн юм.

С.Бадамхорол нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж