НИТХ-ын хурал хүчин төгөлдөр болсон уу? | News.MN

НИТХ-ын хурал хүчин төгөлдөр болсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

НИТХ-ын хурал хүчин төгөлдөр болсон уу?

Нүүрсний хэрэглээг шинэ шатанд гаргах арга замыг танилцуулах арга хэмжээ Шанхай хотноо болох гэж байна.

НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан Тэргүүлэгчдийн хурлаа хэд хэдэн удаа хуралдуулах гэсэн ч ирцээ бүрдүүлж чадахгүй гурван ч удаа хойшлуулсан.

Тэгвэл гурвын гурван удаа хурлаа хойшлуулсан НИТХ-ын дарга аравдугаар сарын 20-ны өдөр ирц бүрдээгүй ч гэсэн Тэргүүлэгчдийн хурлаа ‘хүчээр’ хуралдуулжээ. 

Тэргүүлэгчдийн хурал МАН-ын бүлгийн есөн тэргүүлэгчээс бүрддэг бөгөөд хуралдааны дэгийн 2.3-т заасны дагуу олонх буюу тав болон түүнээс дээш тэргүүлэгч хуралд оролцсон үед тус хуралдаан хүчин төгөлдөр болох ёстой аж. Гэтэл 13 асуудал хэлэлцсэн 20-ны өдрийн хуралдаанд С.Амарсайхан, Ж.Алдаржавхлан, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан гэсэн дөрвөн тэргүүлэгчтэй хуралдсан тул тус хурал болон хурлаас гарах тогтоолууд хүчин төгөлдөр бус гэж зарим гишүүд нь үзэж байна.

Аравдугаар сарын 20-ны өдрийн хурлаас дараах тогтоолыг гаргажээ.
 

 

Ирц хүрээгүй, хүчин төгөлдөр бус хуралдаанаас гаргасан 134-р тогтоолоор 2017 оны аравдугаар сарын 30-нд зарласан НИТХ-ын ээлжит 12-р хуралдаан болох эсэх нь эргэлзээтэй байдал үүсч байгаа аж.

Засаг захиргаа түүний нэгжийн тухай хуульд зааснаар хурлын дарга өөрөө хуралдаан товлодог. НИТХ-ын чуулганы өмнө ажлын хороодын хурал болж, нэгдсэн хуралдаанаар ярих асуудлыг тус тусын чиг үүргийн дагуу хэлэлцэж, санал дүгнэлтээ Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулдаг. Гэтэл бас ажлын хороодын хурлын ирц хүрээгүй шалтгаанаар эхнээсээ хойшилжээ. 

Ш.ЧИМЭГ    

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-26 66.181.188.211

Арай арай энэ ардын намыхан 20 онд будаа

Avatar

Зочин 2017-10-26 112.72.12.66

Бат амгалан гэж ажил хийдэггүй товариш БЗД ийн 14 хорооноос сонгогдсон ирээд энэ Нарантуулийн арын замыг харчих машин байтугай явган хүн явахад бэрх бна энэ Өгөөмөр захын хойт талыг харчих агаар хөрс байгаль орчин нүл халтирам бохирдуулж бна да Шантаажны шалар сайд Энхтүвшөөн захаа аваал [Хориотой Үг]

Avatar

Зочин 2017-10-26 66.181.177.72

man-yn durakuud khural khuchinguy geji khutsakhyn orond khuraldaa irji oroltsooch,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж