НИТХ-ын хурал хүчин төгөлдөр болсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

НИТХ-ын хурал хүчин төгөлдөр болсон уу?

Нүүрсний хэрэглээг шинэ шатанд гаргах арга замыг танилцуулах арга хэмжээ Шанхай хотноо болох гэж байна.

НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан Тэргүүлэгчдийн хурлаа хэд хэдэн удаа хуралдуулах гэсэн ч ирцээ бүрдүүлж чадахгүй гурван ч удаа хойшлуулсан.

Тэгвэл гурвын гурван удаа хурлаа хойшлуулсан НИТХ-ын дарга аравдугаар сарын 20-ны өдөр ирц бүрдээгүй ч гэсэн Тэргүүлэгчдийн хурлаа ‘хүчээр’ хуралдуулжээ. 

Тэргүүлэгчдийн хурал МАН-ын бүлгийн есөн тэргүүлэгчээс бүрддэг бөгөөд хуралдааны дэгийн 2.3-т заасны дагуу олонх буюу тав болон түүнээс дээш тэргүүлэгч хуралд оролцсон үед тус хуралдаан хүчин төгөлдөр болох ёстой аж. Гэтэл 13 асуудал хэлэлцсэн 20-ны өдрийн хуралдаанд С.Амарсайхан, Ж.Алдаржавхлан, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан гэсэн дөрвөн тэргүүлэгчтэй хуралдсан тул тус хурал болон хурлаас гарах тогтоолууд хүчин төгөлдөр бус гэж зарим гишүүд нь үзэж байна.

Аравдугаар сарын 20-ны өдрийн хурлаас дараах тогтоолыг гаргажээ.
 

 

Ирц хүрээгүй, хүчин төгөлдөр бус хуралдаанаас гаргасан 134-р тогтоолоор 2017 оны аравдугаар сарын 30-нд зарласан НИТХ-ын ээлжит 12-р хуралдаан болох эсэх нь эргэлзээтэй байдал үүсч байгаа аж.

Засаг захиргаа түүний нэгжийн тухай хуульд зааснаар хурлын дарга өөрөө хуралдаан товлодог. НИТХ-ын чуулганы өмнө ажлын хороодын хурал болж, нэгдсэн хуралдаанаар ярих асуудлыг тус тусын чиг үүргийн дагуу хэлэлцэж, санал дүгнэлтээ Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулдаг. Гэтэл бас ажлын хороодын хурлын ирц хүрээгүй шалтгаанаар эхнээсээ хойшилжээ. 

Ш.ЧИМЭГ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж