Байцаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Байцаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт эхэллээ

Нэрт дуучин Робби Уильямс өнгөрсөн ням гаригийн үдэш Британийн хамгийн олон сонсогчтой суваг болох “Radio 1”-д зочилж, “Candy” нэртэй шинэ цомгийнхоо талаар хөтлөгч Ник Гримшаутай ярилцсан байна.

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт”-ыг 2017 оны аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

Тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчид хамрагдаж, 2017 онд шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх бодлогын шинэчлэлийн талаар танилцаж, энэхүү хуулийн хүрээнд шинэчлэн боловсруулан буй “Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын төслүүдэд санал бодлоо илэрхийлж байна.

Мөн ОБЕГ-ын нэгжүүдээс танилцуулах гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн аюулын үнэлгээ, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт тавих, гамшгийн эрсдэлийн удирдлага, гамшгийн эрсдэлийн үнэлгээний өнөөгийн байдал, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн мэдээллийн сангийн чиглэлээр мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх юм.

Сургалтын хөтөлбөрт Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар болон ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж буй Азийн хөгжлийн банкны “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөл, ЖАЙКА байгууллагын “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн зүгээс танилцуулах мэдээлэл хийхээр тусгасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж