“Би Монгол Улсын иргэн” андгай өргөх ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

“Би Монгол Улсын иргэн” андгай өргөх ёслол боллоо

Лаос улсын нийслэл Вьентьян хотноо чуулж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйг бараалхав.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Би Монгол Улсын иргэн” андгай өргөх ёслолын ажиллагааг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархдаг, шударга хариуцлагатай иргэн болж төлөвшихөд оршиж байгаа юм.

Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа Хан-Уул дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 39 залуучууд иргэний үнэмлэх болон дүүргийн Засаг даргын хүндэтгэлийн “Дурсамж”-ын хамт өнөөдөр гардан авлаа. 

“Би Монгол Улсын иргэн” иргэний үнэмлэх гардуулах, андгай өргөх ёслолын ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар сар бүрийн сүүлийн долоо хоногийн 4 дэх өдөр тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ёслолын ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын иргэн болж үнэмлэхээ албан ёсоор гардан авна гэдэг бол нэр төрийн хэрэг. Мөн хуульд заасан тодорхой эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх юм. Тийм учраас өнөөдөр үнэмлэхээ хүлээн авч Монгол Улсын иргэн болж байгаа нийт залуучууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд улс эх орондоо хэрэгтэй, ихийг хийж бүтээсэн Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хариуцлагатай иргэн болохыг хүсэн ерөөе” хэмээлээ. 

“Би Монгол Улсын иргэн” иргэний үнэмлэх гардуулах, андгай өргөх ёслолын ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Соёлын ордны дарга О.Анхбаяр болон сургуулийн ахлах ангийн сурагчид, багш, ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Тус ёслолын ажиллагаанд дуучин Хишигдалай ая дуугаа өргөж, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа буй залуучуудад хандан өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд “Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би Мөнх хөх тэнгэрийн дор, Мөнхөд дэгжих эх орныхоо төлөө Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн, Өвөг дээдсийн өндөр цадигтай, Өнөд мандах Монголынхоо төлөө Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж Дэлхийн энгээр Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа Ард түмэндээ андгайлж байна’ хэмээн андгай уншлаа.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж