Монгол үйлдвэрлэгчдэд япончууд тусална

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Монгол үйлдвэрлэгчдэд япончууд тусална

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь  Монголд 2006 оны 12 дугаар сараас эхэлж дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 2.9 тэрбум иен буюу 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хот болон 18 аймаг, суурин газрын 125 аж ахуйн нэгжид олгосноор нийтдээ 1233 ажлын байр шинээр бий болгосон гэж байна. Өдгөө зээлийн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэхээр болоод буй бөгөөд нийтдээ таван тэрбум иен буюу ойролцоогоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 0.6 хувийн хүүтэй байхаар тооцжээ. Энэ хүрээнд нийт зээлийн эх үүсвэрээс 45 сая ам.долларыг жижиг,  дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар, 10 сая ам.долларыг байгаль орчныг хамгаалах, үүний дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санхүүжилт хийх гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж