“Дижитал шилжилт” конфренц

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

“Дижитал шилжилт” конфренц

Португалийн шигшээ баг болон Испанийн “Реал Мадрид” клубийн довтлогч Криштиану Роналдугийн ярилцлагыг хүргэе.

Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал М.Сайнбилэгтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Голомт банкнаас Монгол Улсад анх удаа “Дижитал шилжилт” конфренц зохион байгуулах гэж байгааг дууллаа. “Дижитал шилжилт” гэдэг нэрээс нь харахад л их томоохон зорилго өвөртөлсөн мэт санагдлаа. 

-Дэлхий нийтэд энэ шилжилтийг бизнесийн бүхий л салбарт өөр өөрийн онцлог, орчин, боломжид тулгуурлан янз бүрийн түвшинд хийж, эсвэл өртөж байна. Тэгвэл Монгол улсад энэ хамааралтай эсэх, бидний түвшин, бодит боломжийг жинлэж, нэг ойлголттой болох, юуг яаж төлөвлөх, хийх вэ гэдгийг тодорхойлж, туршлага солилцоход уг конференцийн гол зорилго оршиж байгаа. Шилжилт нь нэг компани, нэг хүний хийчихдэг зүйл биш төрийн болон хувийн хэвшлийн бүх салбар, цаашлаад хүн бүрт хамааралтай гэдгийг бид гаргаж тавьж байгаа. 

Шилжилтийг нэг жил хийгээд дуусахгүйтэй адил бид энэ конференцийг жил болгон зохион байгуулагддаг ингэснээр өмнөх жилийн төлөвлөлт, зорилтуудын үр дүн, дараагийн жилүүдийн төлөвлөлт тодорхойлж, үр өгөөж өндөртэй олон улсын түвшний конфренц болгохоор зорин ажиллаж байна.

-Конфренцэд гадна дотны томоохон төлөөлөгчид оролцоно гэж сонссон. Та бүхэн ямар үр дүн хүлээж байна? Гарц хайж байна уу? Шийдэлд хүрэхийг зорьж байна уу?

-Бид хаана байгаагаа тодорхойлох, юуг яаж манай орчинтой уялдуулан хийх, төрийн болон бизнесийн байгууллагууд бүгд хамтран ажиллахад юуг анхаарах, хүлээн зөвшөөрөх вэ гэдэгт гол туслах зүйл бол гадна дотны экспертүүдийн мэдлэг, туршлага, дэмжлэг юм. Оролцох экспертүүдэд тавьж байгаа гол шаардлага нь “өгөх сэтгэхүйтэй, өгөх хүний дүрээр, бодит мэдлэг, туршлага өгч оролцох” тул Дижитал шилжилтээр өөрсдөө эсвэл ажиллаж, удирдаж байгаа байгууллага нь амьдарч, сайн мууг нь үзэж байгаа өөр өөрийн салбартаа тэргүүлэгч эрхмүүдийг зохион байгуулагчдын зүгээс оруулж байгаа болохоор бид зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. 

Бэлэн гарц ч байна, бэлдэх гарц ч байна. Хамгийн чухал нь бизнесийн аль салбар, байгууллага ямар гарцаар яаж бусадтайгаа уялдаж хийх вэ гэдэг дээрээ илүү ойлголттой болох нь чухал гэдгийг зохион байгуулагчид болон экспертүүдийн зүгээс гаргаж тавина. Шийдлүүд ч мөн адил гэж хэлж болно. Улс, бизнесийн байгууллага бүрийн орчин өөр, үүнд хэрхэн зөв уялдуулж, шаардлагатай өөрчлөлтийг хийж нэвтрүүлэх вэ гэдгийг тодорхойлохыг зорьж байна.

-Форумын үеэр яг ямар сэдвүүд хөндөгдөх вэ? 

-Монгол улсын хувьд Дижитал шилжилтэд гол нөлөө үзүүлж чадах, түрүүлж анхаарах сэдвүүд буюу төрийн оролцоо, бизнесийн бүх салбарын дижитал бизнес, маркетинг, борлуулалт, финтек(Fintech) болон үүнийг үүсгэх суурь болж байгаа технологийн шийдэл, анхаарах мэдээллийн аюулгүй байдал, үр дүнг хүртэх харилцагчид буюу Дижитал шилжилтийг бүх талаас нь харуулах, тодорхойлох чухал сэдвүүд тавигдана. 

-Сүүлийн жилүүдэд банкны ялангуяа Голомт банкны үйлчилгээ улам цахимжиж шинэчлэгдэж байна. Бараг банк орох ч шаардлагагүй боллоо. Банкны салбарын тэр дундаа Голомт банкны дараагийн шилжилт юу байх вэ? 

-Эргэлзэх зүйлгүйгээр “Дижитал шилжилт”. Банкны салбар энэ шилжилтийг өөрийн салбартай түрүүлж хийж бусад салбараа манлайлах, холбох өндөр боломжтой гэдгийг Голомт банк анхлан бодитоор харуулж, Монгол улсад “Дижитал банк”-ны суурийг анхлан тавьж байна. Голомт банк энэ жил харилцагч төвтэй банкны бизнес загварыг амжилттай нэвтрүүлсэн. Үүнийг харилцагчдын шаардлагад нийцүүлэн дижитал орчинд хүргэх зам нь “Дижитал банк” юм. 

Цахим банк, Онлайн (Интернет) банкны үйлчилгээг Монгол улсад Голомт банк харилцагчдадаа анхлан хүргэсэн. Энэ удаад ч мөн адил Дижитал банкны үйлчилгээг анхлан хүргэж эхэллээ. Энгийнээр хэлбэл “Дижитал банк” нь цахим төхөөрөмж ашиглан үзүүлж байгаа банкны үйлчилгээ биш, Интернет технологи ашигласан банкны үйлчилгээ үзүүлж байгаа онлайн суваг биш бөгөөд орчин үеийн дэвшилтэд технологи ашиглаж байгаа банкны дижитал бизнес загвар юм. Жишээлбэл: Хэрэглэгч банкны салбар орох шаардлагагүйгээр банкны харилцагч болох, хадгаламж нээх боломжийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл ямар ч банкны салбар байхгүй суурин газар, хөдөө хээр байгаа хүн цаашлаад торгон хэл дээр байгаа цэрэг банкны үйлчилгээг авах боломжтой боллоо гэсэн үг юм. 

-Аливаа үйлчилгээ болон технологийн хөгжлийн огтлолцол тухайн салбараас халих боллоо. Та бүхэн дижитал шилжилтийг хийх чиг хандлагыг хэрхэн харж байна вэ? Аль салбарт түлхүү хөгжүүлэх боломж байна вэ?

-Монгол улсын хувьд зарим салбарууд нь илүү нөөц, боломжтой гэдэг нь үнэн. Эдгээрээс хамгийн өндөр боломжтой нь банкны салбар. Гэхдээ үүнийг дангаараа хийх боломжгүй. Жишээ нь оператор компаниуд болох Мобиком, Юнител, Скайтел, ЖМобайлийн үүсгэсэн дата сүлжээ нь оторт яваа малчин Дорж Голомт банкны харилцагч болох боломжийг бүрдүүлж байна. Ийм ч учраас бид бүхий л салбар, компаниуд хамтран уг шилжилтийг хийж зардал, цаг хугацааг хэмнэх ёстой гэж харж байна. 

Түүнчлэн Голомт банк “Дижитал шилжилт” ийг харилцагч төрийн болон бизнесийн байгууллага, иргэдтэйгээ хамтран хийх, ингэснээр дэлхийн жишиг бүтээгдэхүүн, үйлчилгээг дижитал орчинд хүргэх, тэдгээрт шинэ боломж нээх чиглэл барьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид харилцагч байгууллагадаа тухайн байгууллагын харилцагч нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг дижиталаар зардал, цаг хугацааны хэмнэлттэй, харилцагчийн сэтгэл ханамж өндөр авах боломжийг бас бүрдүүлэх зарчмыг барьж байгаа байгаа гэсэн үг юм. Ингэснээр Голомт банк, манай харилцагч байгууллагууд, бид бүгдийн харилцагч иргэд бүгдээрээ дижитал шилжилтийн үр дүн болох бодит хэмнэлт, үр ашиг хүртэнэ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж