Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ | News.MN

Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Нийслэл хот шөнийн гэрэлтүүлгээр өнгө нэмлээ

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авсан байгаа.

Нийслэл хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг болох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шөнийн Улаанбаатар хотод шинэ дүр төрх нэмсэн энэхүү гэрэлтүүлгүүд нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Шилмүүст модны гэрэлтүүлгийн ажил Энхтайваны өргөн чөлөө Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордноос Сонгинохайрхан дүүрэг Сүлжмэлийн үйлдвэр хүртэл гэрэлтүүлж байгаагаас гадна иргэдийн хамгийн ихээр цуглардаг хөл хөдөлгөөн ихтэй Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт таригдсан шилмүүст моднуудын гэрэлтүүлгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр бусад албаны хүмүүс оролцлоо.

Нийтдээ 1506 модыг шөнийн гэрэлтүүлгийн угсралт суурилуулалтыг хийсэн бөгөөд Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх хотын гэрэлтүүлэг ашиглалт засвар, үйлчилгээ хариуцсан 5 аж ахуйн нэгж богино хугацаанд гүйцэтгэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-26 202.21.115.82

Хотынхоо өнгийг ингэж л засах хэрэгтэй.

Avatar

ty 2017-10-26 103.229.177.18

iish

Avatar

Зочин 2017-10-26 66.181.185.242

хи хи хи 14 хоног гэрэл асаагаад л болоо юу. нэг үлдэх ажил хийгээч. ядаж л нөгөө тамхи татах цэгүүдээ ажиллуулж тэрнээс өөр газарт тамхи татвал хэн харсан хүн нь дураараа зодох эрх нээж өг дөө.

Avatar

Зочин 2017-10-26 202.21.98.10

Гантөмөр хөдөлмөрч хүн шүү. Молодец

Avatar

Zochin 2017-10-26

Ystoi saihan boljee!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж