Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо

АНУ болон ОХУ-ын харилцаа өнгөрсөнд ч, эдүгээ ч хурцадмал байгаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэрэв Митт Ромни ялалт байгуулбал Москвагийн хувьд Обамагаас ч илүү ээдрээтэй байх болно гэж шинжээчид дүгнэж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Налайх дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ажиллагааг өчигдөр /2017.10.25/ нээлээ.

Өглөөний 06.40 цагт дохиогоор зарлан мэдээлэх ангиуд ажиллан, 08.00 цагт дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд болон хороодын ажилтан албан хаагчид ёслолын жагсаалаар жагслаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхсайхан, Налайх дүүргийн Засаг дарга болон Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс болон нийт 64 байгууллага, аж ахуйн нэгжийн 1300 гаруй ажилтан, албан хаагч оролцов.

Энэхүү иж бүрэн сургуулийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өмнө нь 2009, 2013 онуудад зохион байгуулж байсан байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр үргэлжлэх бөгөөд нэгдсэн жагсаал, аранзны үзлэгээр эхэлсэн бол маргааш нүүлгэн шилжүүлэлт явуулах үзүүлэх сургууль, уул уурхайн нурангиас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах үзүүлэх сургууль, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх үзүүлэх сургууль, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургууль, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, хойшлуулашгүй сэргээн босгох үеийн үзүүлэх сургуулиуд зохион байгуулагдах юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж