Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа | News.MN

Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцэх болсон хугацаагаа өнөөдөр зарлалаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван саналыг онцлон хөндөж ярьсан юм.

Нэгд, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын ажлыг түргэвчлэх нь зөвхөн хоёр орны харилцааны асуудал төдийгүй хоёр талын хооронд аялал жуулчлал, эдийн засгийн салбарыг өргөжүүлэн тэлэх нэг боломж юм гэдгийг онцлов. Мөн Говь үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэгэн адил бас нэг томоохон үйлдвэртэй болохыг хүсдэг гэлээ.

Хоёрт, 458 км урт шинэ төмөр замын асуудал нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх стратегийн төмөр зам юм. Монголчууд арьс шир, ноос, ноолуур, алт, зэс, жонш, нүүрс, бусад түүхий эдээ түүхийгээр нь ганц зах зээлд гаргадаг. Тиймээс боловсруулах салбарт илүү анхаарах хэрэгтэй байна. Говь үйлдвэр шиг хоёр үйлдвэртэй бол ноолуураа 100 хувь дотооддоо боловсруулах боломжтой.

Гуравт, уул уурхайн салбарт Японы томоохон компани оруулж ажиллуулах боломжтой гэлээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаанаас гадна ард түмний харилцаа чухал. Монголчууд сумо, жудо бөхөөр амжилт гаргаж, хөгжүүлж байгаа нь ард түмний харилцааны нэг гол тулгуур багана юм гэдгийг Элчин сайд М.Такаока тэмдэглэв.

Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналуудыг Японы холбогдох хүмүүст уламжлахаа илэрхийлж, өнөөгийн хүрсэн түвшнээс харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг олон нийтэд харуулж ажиллах нь чухал гэлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-26 43.242.243.106

Ерөнхийлөшчөө дээд шүүхийн ерөнхий шүүгч, иргэний хэргийн танхимын шинэ, хуучин тэргүүнүүдийг өөрчилөхгүй бол болохгүй нь. Ядарсан хүмүүсийн эд хөрөнгө, орон байрыг нь луйварчидтай нийлэн булаан авч байна. Дээд шүүхийн зарим хүмүүс бол ердөө дээрэмчид болсон….

Avatar

ЖИБЭН БОЛ х***а 2017-10-26 202.179.27.252

ЕРӨНХИЙЛӨГЧ ХУЖААНУУД ГЭЭД Л ХӨМСӨГ ЗАНГИДААД ШҮД ЗУУГААД БАЙДАГ ЯГ НҮҮРЭН ДЭЭР НЬ БОЛХООР ХУДЛАА ИНЭЭЧИХСЭН СУУЖ БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2017-10-26 66.181.166.134

tegeed yaahin yarvaigaad baihiimu tgd ch ene hun chn yapon hun

Avatar

zuv 2017-10-26 66.181.165.124

zuv zuv Battulga mine naad japanuudaasaa chi ih ym surii shuu helsen ymiig ni l hiii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж