Францчууд загварын чиг хандлагыг дагахын зэрэгцээ өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэхэд юу юунаас илүү анхаардаг. Тэд өдөр тутмын амьдралыг хэрхэн урлаг болгохыг маш сайн мэднэ. Сүүлийн хагас зуун жилд тавилга үйлдвэрлэлээр тэргүүлсээр байгаа Gautier бол ихэмсэг, эрхэмсэг Франц хэв маягийн онцгой төлөөлөл юм.
Тус брэндийн үйлдвэрлэл, дизайн бүхэлдээ Францад хийгддэг. Жил тутам тэд шинэ загвар танилцуулдаг ч тавилгаараа дамжуулж, хэдэн арван жилээр ч үнэ цэнээ алдахгүй амьдралын хэв маяг бүтээхийг зорьдог. Учир нь тавилга бол бидний бие, сэтгэл, ухамсарт нөлөө үзүүлэх чухал хүчин зүйл. Тиймээс өнгө, шийдэл, материал, аюулгүй байдал гээд бүх талаараа зөв шийдэгдсэн байх ёстой.
Gautier бол орон зайн хамгийн зохимжит шийдэл. Бидний ихэнх нь дунд болон жижгэвтэр хэмжээтэй орон сууцанд амьдардаг. Тиймээс эмх цэгцтэй, саруул орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарах нь чухал. Цайвар цулгуй, завсрын өнгөнүүд зонхилдог Gautier брэндийн тавилгууд ямар ч интерьерт гайхалтай зохицохоор бүтээгдсэн байдаг.
Gautier бол эрүүл мэнддээ оруулах маш том хөрөнгө оруулалт. Учир нь ямар ч тавилганд цавуу их, бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд агаартай байнгын урвалд орж, амьсгалах орчинд нөлөөлж байдаг.
Зөвшөөрөгдсөн хэмжээнээс их цавуу хүний биед харшил үүсгэх, чих, нүд загатнуулах, хамрын хөндийг үрэвсүүлэх, уушиг болон нарийн гэдсийг өвчлүүлэх зэрэг хүндрэл үүсгэдэг байна. Харамсалтай нь бидний худалдан авч буй тавилганд энэ үзүүлэлтийг тодорхойлоогүй байдгаас гадна хэрэглэгчид өөрсдөө стандарт, үзүүлэлтийг төдийлөн анзаардаггүй.
Харин Европын орнууд тавилганд агуулагдах цавуулгийн хэмжээнд E1 стандарт тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ стандартыг хангасан тавилга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталж байгаа юм.
Францын тавилга үйлдвэрлэгч “Gautier” брэнд E1 стандартыг давуулан биелүүлдгээрээ дэлхийд алдартай. Тус брэндийн цавуулгийн хэмжээ Е1 стандартаас 2 дахин бага байдгаас гадна цавуугаа байгалийн гаралтай, тусгай технологи ашиглан, шар буурцганаас гаргадгаараа давуу талтай.
Gautier брэндийн тухай
Gautier бол хагас зууны түүхтэй Франц тавилгын брэнд юм. Тус компани нь дэлхий даяар нийт 100 гаруй салбар дэлгүүр, гурван том үйлдвэр, 1000 гаруй ажилтантай. Товчхондоо Gautier бол Европ стандартын сонгодог жишээ юм.
Франц хэв маяг, Европ чанарын онцгой төлөөлөл Gautier тавилгуудыг та “Макс моол” худалдааны төвийн 4-р давхарт байрлах “Евро Мебель” дэлгүүрээс худалдан авах боломжтой.