П.Орхонд Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

П.Орхонд Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэг­лэг­чийн төлөөх газрын дарга О.Магнайн хийсэн үйлдэл бүр ард түмэнд таалагдаж байна.

“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин8 ОУХМ Пүрэвдоржийн Орхон төр, түмэндээ үнсүүлэх нь ээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар отгон дэлхийн аваргыг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнах нь тодорхой болсон байна.

Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга П.Орхон энэ төрлөөс төрсөн 58 дахь Гавьяат тамирчин болж, төрийн одон медаль хүртэх болж байна.

Шинэ гавьяатын цол, тэмдгийг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд гардуулахаар зарлажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж