Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 2018 оны төсвийг хэлэлцсэн. Тэгвэл өнөөдөр дахин ээлжит бусаар хуралдах юм байна. Шинэ Засгийн газар бүрэлдсэн тул 2018 оны төсвийг хуулийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлуулах ёстой.

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2018 оны төсвийн тухай,  Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Засгийн газар үдээс өмнө 2018 оны төсвийг хэлэлцэж, үдээс хойш УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж