Лондон хот хүүхдүүдийн төлөө татвараа өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Лондон хот хүүхдүүдийн төлөө татвараа өөрчиллөө

Лаос улсын нийслэл Вьентьян хотноо чуулж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхий сайд Андрус Ансил бараалхав.

Лондон хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор олон жил явсан тээврийн хэрэгслээс хотын төвөөр зорчиход нь нэмэлт татвар авах журам Даваа гаригаас хэрэгжиж эхэлжээ.

Хотын агаарт байх хорт бодисын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заасан стандартаас 50 гаруй хувиар их гарсан аж.  Хотын захирагчийн албанаас мэдээлснээр 438 сургуулийн орчимд агаарын чанарын үзүүлэлт стандарт үзүүлэлтээс тааруу гарчээ. Агаарын бохирдол хүүхдүүдэд илүү хортой учраас ирээдүйнхээ төлөө ийм арга хэмжээ авах болсныг Лондон хотын захирагч мэдэгджээ.

Лондон хотын төвийн тогтоосон бүсээр зорчиход бүх автомашин өдөрт 11.50 фунт-стерлинг (15 ам.доллар орчим) татвар төлдөг. Тэгвэл шинэ журмын дагуу 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашинууд ажлын өдрүүдэд  07.00-гоос оройн 18.00 цагийн хооронд төв хэсгээр зорчихдоо нэмж өдөр бүр 10 фунт-стерлингийн (13 ам.доллар орчим) татвар төлөх болж байна. Өөрөөр хэлбэл, 10-аас дээш жил явсан автомашинтай бол төвөөр зорчихдоо өдөрт  28 ам.долларын татвар төлнө гэсэн үг. Шинэ журмын дагуу стандартад үл нийцэх автомашинтай иргэд жилд 2490 фунт-стерлингийг татварт төлөх аж. Журам амралтын өдрүүд, Зул сар, Шинэ жилээр үйлчлэхгүй. Хэрэв жолооч нар татвараас бултаж, зайлсхийвэл 160 фунт-стерлингийн торгууль ногдуулахаар журамлажээ. Гэхдээ торгуулийг 14 хоногийн дотор төлбөл 65 ам.доллар болгож хөнгөлөх аж.

Их Британийн Засгийн газраас 2040 оноос шатахуун, дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсооно гэдгээ энэ оны эхээр мэдэгдсэн. Лондон хот 7.9 сая хүн амтай. Их Британид жилд 29 мянган хүн агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлөөр нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Автомашины хөдөлгүүрийн шаталтаас үүсэх утаанд агуулагдах нитроген оксид нь хүний зүрх, уушги, амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээдэг байна. Их Британичууд олон жил явсан автомашины хөдөлгөөнийг хязгаарласнаар агаарын бохирдлыг 2020 он гэхэд 50 хувиар буулруулна гэж үзэж байна.

Агаарын бохирдлын эсрэг дээрх арга хэмжээг цаашид Их Британийн Манчестер, Ливерпүүл, Нью-Кастл, Бристол зэрэг 30 орчим хот, жижиг хотод хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Олон улсын жишгээр Их Британи цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, 2040 оноос дизель, хийн хөдөлгүүрт автомашины худалдааг хориглох нь нэгэнт тодорхой болж байна.

Энэ мэтээр агаарын бохирдлын эсрэг бодитой арга хэмжээ авч байгаа хот, улсууд олон бий.
 

Энэтхэг улс 2030 оноос дан цахилгаан автомашин үйлдвэрлэх амбицтай байна.

Агаарын бохирдлоор дэлхийг тэргүүлэх болсон Хятад улс цахилгаан автомашины худалдааг дэмжихээ илэрхийлсэн боловч тодорхой хугацаа заагаагүй байна.

Норвеги 2040 оноос зөвхөн цахилгаан автомашин худалдана.

Нидерланд 2035 оноос зөвхөн цахилгаан автомашин худалдаж эхлэх зорилт тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж