Мэндчилгээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

АТР-ийн мастеруудын 2012 оны цуврал өндөрлөж, Парист болсон хамгийн сүүлийн тэмцээний аваргууд ням гаригт тодорлоо.

Цаг хугацааны баялаг түүхт хүрдийг 20 дахь жилдээ эргүүлж буй “Алтан Дорнод Монгол”компанийн хамт олон, үе үеийн ажилтнууд болон орон нутгийн ажил амьдралаараа холбогдож, заяа нийлсэн түмэндээ айл хотлоороо амар амгалан, юу санасан есөн хүсэл нь биелж, амжилт бүтээлээр арвин, аз жаргалтай тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 ‘Алтан Дорнод Монгол” компани 1997 оны аравдугаар сарын 25-ны өдөр тулгын чулуугаа тулж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Намтар түүх арвинтай энэ компанийн шинэ үеийн түүхийг бүтээлцэн яваадаа бид бахархдаг юм. Энэ хугацаанд бид байгаль орчинд ээлтэй, дэлхийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, орон нутгийн хөгжил, ажлын байр болон Эрдэнэсийн санг нэмэгдүүлэх зэргээр Монгол Улсынхаа эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө чармайн ажиллалаа.

Цадиг түүхийн үргэлжлэл, угтах ирээдүйн эхлэл болсон цаг хугацааны мөчлөг дээр түүхт 20 жилийн ой нь тохиож буй хамт олноороо, энэхүү түүхийг хамтдаа бүтээлцэж буй аж ахуйн нэгжүүддээ талархал дэвшүүлье! Та бид хамтдаа хөгжлийн шинэ хуудсыг нээж, улс орныхоо урагшлах замын түүчээ болж, сайхан ирээдүйг цогцлооно гэдэгт итгэлтэй байна. Зорилго, сэтгэл нэг байж, ихийг хийж бүтээх тэмүүллээр хамтдаа түүхээ бичье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25 122.201.31.52

SHOW

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж