“Apple” компанийн интернэтээр программ, тоглоом зэргийг хэрэглэгчид 10 тэрбум удаа татаж авсан тухай зарлажээ. Энэ мэдээллийг бямба гаригт тус компанийн вэб сайтад тавьсан байв. Тус компанийн смартфон улам илүү алдартай болж буйг дагаад утсандаа суурилуулдаг программуудын эрэлт нэмэгдэж байгаа юм.
“Apple” компани анх iPhone-ыг 2007 онд худалдаалж эхэлсэн цагаас хойш хэдэн арван сая ширхэгийг худалдаалж байгаа төдийгүй iPad, таблет компьютер болон iPod Touch-ийн борлуулалтаас их хэмжээний ашиг олж байгаа. Харин эдгээр бүтээгдэхүүнд зориулсан 350 мянган төрлийн программ худалдаалдаг юм. Тус компанийн зүгээс 10 дахь хэрэглэгчийг iTunes дэлгүүрээс 10 мянган ам.долларын бэлгийн карт бэлэглэх болсон аж. Ялагчаар Их Британи улсын Гайл Дэйвис гэгч эмэгтэй тодорсон аж.
Э.Очирт