2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 162,162 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Савхи’ ХК-ийн /UYN/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.36 хувиар өссөн бол ‘Хэрлэн Хивс” ХК-ийн /HRL/ ханш хамгийн өндөр буюу 12.19 хувиар уналаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 137,974 ширхэг үнэт цаасыг 13.6 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,140.82 нэгж болж 0.98 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,223,658,418,161 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ