Төмөр зам доогуур хонгилон гарцыг ашиглалтад орууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Төмөр зам доогуур хонгилон гарцыг ашиглалтад орууллаа

Банкны салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурал Налайх дүүргийн шүүхэд хэдхэн хормын өмнө эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлын товыг хойшлууллаа.

Төмөр зам доогуур 32 метр урт явган хүний хонгилон гарцыг УБТЗ ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын хүн ам хамгийн их төвлөрсөн СХД-ийн Толгойт орчмын төмөр замын аюултай бүсээр явган хүмүүс төмөр зам хөндлөн гарч амь насаа эрсдэлд оруулах нь саяхныг болтол энгийн үзэгдэл байсан. Толгойт орчмын төмөр зам дээгүүр хоногтоо 2500 хүн хөндлөн гарч ажил сургуульдаа явдаг гэсэн судалгаа гарсан байна. Иргэдийн амь нас аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахгүйн тулд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг өөрийн хүч хөрөнгөөр Толгойт орчимд байдаг “Энхжин” хүнсний захын ард явган хүний хонгилон гарц байгуулж өнөөдөр нээлтийг нь хийлээ.  Хоёр төмөр зам доогуур гарсан 32 метр урт, бүрэн гэрэлтүүлэгтэй уг хонгилон гарц ашиглалтад орсноор иргэд айх аюулгүй тааваараа зорчих боломжтой болж байна. Мөн Толгойт орчмын энэ хэсэгт төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүднээс 300 метр урт бетон хашаа барьсан байна. Энэ бүх ажлыг УБТЗ-ын Зам засварын машинт станц, Барилга орон сууцны 2-р ангийн хамт олон  ердөө 1 сар хагасын хугацаанд барьж байгуулжээ. Уг ажилд УБТЗ нийтдээ 330 шахам сая төгрөг зарцуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж