Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох Абу Дабигийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.
Тэмцээнд таван тивийн 48 орны 290 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Монголын тамирчдын тухайд эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр, нийт найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Рио-2016 олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Г.Одбаяр нар багтаж байна. Мөн сүүлийн үеийн томоохон тэмцээнүүдийг өнжсөн ОУХМ Д.Төмөрхүлэг Абу Дабиг зорьжээ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй:
- Г. Болдбаатар /60 кг/
- Д. Төмөрхүлэг /66 кг/
- Г. Хэрлэн /66 кг/
- Г. Одбаяр /73 кг/
- Н. Дагвасүрэн /81 кг/
- О. Ууганбаатар /81 кг/
Эмэгтэй:
- Б. Хорлоодой /52 кг/
- Д. Сумъяа /57 кг/
Б.ЭНХ