Оросууд тамхи бага татдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Оросууд тамхи бага татдаг болжээ

Сүүлийн таван жилд тамхичдын тоо гуравны нэгээр буурсан хэмээн судалгааны “Ромир” төв мэдээллээ. Судалгааг 2017 оны есдүгээр сард хот, хөдөөгйн бүх насны хүмүүсийг хамруулан 1500 хүний дунд явуулсан байна. 

“Тамхичдын тоо улам цөөрсөөр байгаа. 2013 онд иргэдийн 40 хувь нь тамхи татдаг гэж хариулж байсан бол 2014 онд 38, 2015 онд 32, 2016 онд 28 хувь болж, тасралтгүй буурсан. Харин энэ оны есдүгээр сард хийсэн судалгаагаар 26 хувьтай гарлаа” хэмээн “Ромир” төвөөс гаргасан хэвлэлийн мэдээнд дурьджээ. Онцлог нь тамхи татдаг эрчүүдийн тоо буурсан ч эмэгтэйчүүдийн тоо буураагүй байна. 

Тамхи татдаг хүмүүсийн дийлэнх нь буюу 95 хувь нь янжуур татдаг бол үлдсэн нь хатуу, задгай тамхи татдаг гэжээ. Дунджаар өдөрт 17 ширхэг тамхи татдаг гэж хүмүүс хариулсан бол эрчүүд 18, эмэгтэйчүүд 15 ширхэг тамхийг нэг өдөрт татдаг аж. Насны хувьд 35-59 насны хүмүүс голдуу тамхины хамааралтай байна. 

ОХУ тамхидалттай тэмцэх хүрээнд тамхины үнийг байнга өсгөж иржээ. Сүүлийн таван жилийн хугацаанд нэг хайрцаг тамхины үнэ хоёр дахин нэмэгдэж, 57-гоос 108 рубль болжээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж