Орос, Украины хэвлэлүүд цахим халдлагад өртлөө

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Орос, Украины хэвлэлүүд цахим халдлагад өртлөө

Кикбокс, каратэгийн улсын хошой аварга Д.Бямбадорж шидокан каратэгийн “Strong open shidokan karate” тэмцээний full contact-ын төрөлд хошой аварга боллоо.

-BadRabbit вирус бол NotPetya-гийн сайжруулсан хувилбар гэв-

Аравдугаар сарын 24-ний Мягмар гаригт Орос, Украины зарим компани, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагууд цахим халдлагад өртлөө. Цахим халдлагыг шинжлэн судалдаг Group-IB компанийн мэдээлснээр Bad Rabbit нэртэй вирус нь өмнө гарч байсан NotPetya вирусын нэг төрөл ажээ.

“Шинжилж үзэхэд BadRabbit нь NotPetya-гийн сайжруулсан хувилбар болохыг тогтоосон” хэмээн тус компанийн шинжээчид мэдэгдэв. Хоёр вирусын код нь ижил байгаа ажээ.

“Лаборатория Касперский”-гийн мэдээлснээр энэ удаагийн цахим халдлагын гол хохирогчид нь ОХУ дахь компаниуд аж. Оросоос гадна Украин, Турк, Германд бас халдлага гарсан ч хохирол нь Оросынхтой харьцуулахад бага байна гэж “Лаборатория Касперский” компанийн Вирустэй тэмцэх судалгааны багийн ахлагч Вячеслав Закоржевский хэлжээ.

BadRabbit нь сүүлийн жилд нэг биш удаа гарсан шифр тайлах вирус бөгөөд шифрийг тайлуулахын тулд хакерчид 0,05 биткойн буюу ойролцоогоор 283 ам.доллар нэхжээ. Энэ нь рублийн ханшаар авч үзвэл 15.7 мянга юм.

Мягмар гаригийн халдлагад Оросын “Интерфакс” мэдээллийн агентлагаас гадна “Плохый кролик” сэтгүүл, “Фонтанка” онлайн сонины редакц өртжээ.

Украинд Одессийн онгоцны буудал, Киев хотын метроны захиргаа, Дэд бүтцийн яамны компьютерийн сүлжээ довтолгоонд өртсөн байна. 

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд NotPetya дэлхийн хэд хэдэн орны томоохон компаниудын сүлжээг ажиллагаанаас гаргасан юм. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж