Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтад Хятадын коммунист намын XIX удаагийн анхдугаар бүгд хурлаар сонгогдсон Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпин болон Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн нар оролцсон. Тэд Бээжингийн ардын их хурлын танхимд Хятадын коммунист намын XIX их хурлыг сурвалжлахаар ирсэн гадаад, дотоодын сэтгүүлчидтэй уулзсан юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ