ХБНГУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

ХБНГУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

ХБНГУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, зорилгодоо хурдан хүрэхийн тулд өдөр бүр ажлаа төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллах дадлыг эзэмших хэрэгтэй.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж ирсэнд талархалтай буйгаа Гадаад харилцааны сайд онцолж, цаашид хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх, энэ хүрээнд яригдаж ирсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд анхаарах нь чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Ш.Дуппель Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргээд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах саналыг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв. Хөрөнгө оруулалт, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр сүүлийн үед олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг ХБНГУ-ын Элчин сайд онцлов. Тухайлбал, Германы хөрөнгө оруулалтаар Сайншандад салхин парк баригдаж буй болон саяхан Дархан хотын Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежид Герман Улсын боловсролын дадлага туршлага, технологиор Монгол залуусыг сургах тусгай анги нээсэн зэргийг дурдав.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн асуудлаар мөн дэлгэрэнгүй санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25 182.160.38.128

!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж