ЭЗХАХБ-ын “Евразийн долоо хоног 2017” чуулга уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

ЭЗХАХБ-ын “Евразийн долоо хоног 2017” чуулга уулзалтад оролцож байна

ЭЗХАХБ-ын “Евразийн долоо хоног 2017” чуулга уулзалтад оролцож байна

Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо 2017 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд болж буй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын “Евразийн Долоо хоног -2017” чуулга уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Евразийн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлт, инновацийг сэргээх, бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих асуудлаар ЭЗХАХБ-ын гишүүн орнууд, Евразийн орнууд, олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөгчид цугларч, саналаа солилцов.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дээрх уулзалтад оролцох үеэрээ ЭЗХАХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, үг хэлэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Бакытжан Сагинтаев Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн болон бусад орны төлөөлөгчдийн тэргүүн нарын хүлээн авч уулзав.

Уулзалтын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гадаад харилцаа эрхэлсэн орлогч дарга Карим Дахоу, Тажикистан Улсын Эдийн засгийн хөгжил, худалдааны нэгдүгээр орлогч сайд Назризода Саидрахмон, Беларус Улсын Монополийн эсрэг, худалдааны орлогч сайд Иван Вешновец нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Түүнчлэн ЭЗХАХБ-ын Евразийн бизнес форумд оролцож буй бизнесийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж