Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжил | News.MN

Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжил

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжил

Концессийн гэрээний дагуу төмөр замын барилгын ажлыг хэдийн эхлүүлээд байсан компаниуд энэ шийдвэрт хэрхэн хандаж байгаа талаарЭнержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс тодрууллаа.

Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, өдөртөө Завханы нутгаар цасан шуурга шуурна. Түүнчлэн аравдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгаар, 27-нд Төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 27-ны өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  • БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө хүйтэрч 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

  • ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

  • ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

  • ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2017 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТА-ны цалин хөлсний гарын авлага 2017-10-25 103.26.195.245

Төрийн байгууллагын хүний нөөцийн менежерүүд, төрийн аудиторууд, дотоод аудиторууд, цалин хөлсний нягтлан бодогчид, хуулийн зөвлөхүүд, цалин хөлсний бодлого боловсруулагчид, судлаач, багш нарт зориулсан "Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт" хэмээх гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж