Ньюс хөтөч: Бизнес эрхлэгчид уулзана | News.MN

Ньюс хөтөч: Бизнес эрхлэгчид уулзана

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Бизнес эрхлэгчид уулзана

Ньюс хөтөч: Бизнес эрхлэгчид уулзана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.

БАР, МОРЬ ЖИЛТНҮҮДЭД ЭЕРЭГ САЙН

Бархасвадь гариг. Билгийн тооллын давхарласан 6, Суулга одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран Олон улсын ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэнэ. Арга хэмжээ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд болно.

11.00

  • Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байгаа Ц.Энхжингийн шалгаруулалтын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Архитектурын эвлэлийн байранд болно.
  • Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд болно.

12.00

  • “Хоггүй гудамж-хоггүй хороо” болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа НЗДТГ-ын “Б” зааланд

13.00

  • Хавдар судлалын үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлын нээлт болно.

14.00 

  • Нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд индексийн урамшуулал олгох ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд болно.

15.00

  • Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчидтэй уулзана. МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийж буй уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.
  • ШУА, МУИС болон Гандантэгчинлэн хийдээс олноо Тунгалаг гэгээн цорж хэмээн алдаршсан, дорно дахины гүн ухаантан Занын Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойн арга хэмжээний талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд мэдээлэл хйинэ.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

11.30

  • Х.Нямбаатар нарын бүтээл Монгол Улсын эрүүгийн шинэ хуулийн онолын эх сурвалжийг багтаасан “Эрүүгийн эрх зүй” номын нээлт  “Интерном” дэлгүүрт болно.

14.00

  • Монголын шаазан урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа Х.Хадхүүгийн бие даасан үзэсгэлэн гарч буйтай холбогдуулан “Орчин үеийн шаазан урлагийн хөгжил, чиг хандлага” лекцийг Богд хааны ордон музей зохион байгуулна.

16.30

  • Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан уулзалт, ярилцлага Хэвлэлийн хүрээлэнд болно. ‘Бүх нийт боловсролын төлөө’ иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан уулзалтад уригджээ.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • Монголд анх удаа Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг толилуулна. Тоглолт Улсын филармонийн байранд болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж