Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг бүрэн ашиглалтад орууллаа | News.MN

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг бүрэн ашиглалтад орууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг бүрэн ашиглалтад орууллаа

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар өнөөдөр 14.00 цагаас Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө. Замын ажлыг “Тотал инж” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 330 мянга гаруй хүн амтай том дүүрэг болсон. Толгойтын замыг шинэчлэх нь хотын удирдлагуудын хувьд чухал асуудал байсан. Энэ зам хоёр жил дамжин хийгдсэн. Зам хийгдэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байлаа. Өнөөдрийн замын нээлтээр энэ жилийн нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байна. Бид тавьсан зорилтоо бүгдийг нь биелүүлж чадсан” хэмээв.

“Аливаа улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын санхүүжилт нь цаг хугацаандаа олгогдоод явбал хувийн хэвшлийн байгууллагууд ажлаа цаг хугацаанд нь хийж болдог гэдгийг энэ зам харууллаа” хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярилаа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “СХД-ийн олон хороодын нутаг дэвсгэрийг дамждаг томоохон зам байгаа. Дүүргийн иргэд энэ замыг шинэчлэх хүсэлтийг олон удаа ирүүлж байсан. МУ-ын Хөгжлийн бакны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ зам маань цаг үеэ олсон маш чухал ажил болж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25 66.181.165.246

Газрын зураг дээр харуулсан зураг тавиад өгөөч? Хаанаас хаагуур хаана хүрсэн зам гэдгийг нь хармаар байна?

Avatar

Зочин 2017-10-25 66.181.176.165

За одоо хөдөлгөөн хааж, энд тэндгүй хөндлөн сэтэлж тасалж ухдаг ажлууд нь эхэлчих вий дээ

Avatar

Зочин 2017-10-25 180.68.48.131

батүүл гуйан л эхлүүлсэн ажил шүү дээ. Нийслэл хийгдэж бгаа ихэнх ажлыг батүүл гуай л эхлүүлсэн.

Avatar

Зочин 2017-10-25 43.228.131.110

Яг үнээн. Батүүл даргын эхлүүлсэн ажлууд. Тэнэг малын эмч нөгөө нохйоны [Хориотой Үг] засах юу болсон бэ хөөш.

Avatar

Зочин 2017-10-25 202.21.98.10

Haha. Uul ehluullee geed mungiin husaad alga bolson. Ene jil dahij mungu tavij baij hiilee shuu dee a**s min

Avatar

Зочин 2017-10-25 202.9.42.114

EOOH nuguu tuuz haichlagch g*** S.Batbold bas l tuuz haichlaa yu. Fsdag huuguuchee Khurelsukh ee

Avatar

Сайхан 2017-10-25 202.131.239.138

Үнэхээр сайхан болж гол нь чанар, насжилт нь ямар юм болдоо!

Avatar

Зочин 2017-10-25 202.131.233.10

Сайхан бүтээн байгуулалт. Ингээд замуудаа шинэчлээд нийслэлийнхээ өнгө үзэмжийг нэмээд явбал юухан байх вэ. Хүнд суртал, довоо бодсон үзлээсээ салчвал монголчууд бид хөгжихөд бэлэн байна дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж