“Сельфи хориотой бүс” байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

“Сельфи хориотой бүс” байгуулжээ

Кантри дуучин Тейлор Свифтийн шинэ гаргасан ”Red” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.2 сая хувь борлогдож, ойрын арван жилд тохиолдоогүй дээд амжилт тогтоожээ.

Хавайн нийслэл хот Хонолулуд явган зорчигчид зам хөндлөн гарч явахдаа утсаар ярих, мессеж бичих эсвэл Кэнди краш тогловол торгох тухай шинэ хууль баталсан байна.

Хавайн “Ухаалаг утастай зомби” нэртэй энэ хууль өнөөдрөөс (2017.10.25) хүчин төгөлдөр болж байгаа гэнэ. Хуульд зааснаар замын цагдаа нар “утаснаасаа дүүжлэгдсэн” нэгнийг хэн ч бай 35 ам.доллараар торгох эрхтэй болсон гэнэ. Хонолулу хот хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “соёлгүй” зорчигчдыг торгох заалттай ийм хууль хэрэгжүүлж буй Америкийн анхны хот болж байна.

АНУ-ын хурдны замын аюулгүй байдлын нийгэмлэгээс гаргасан мэдээллээс харахад тус улсанд 2016 онд авто зам дээрх нас баралт 11 хувиар нэмэгдэж, 6000-д хүрчээ. Зам дээрх ослын дийлэнх нь явган зорчигчийн анхаарал болгоомжгүйгээс болж буйг бөгөөд энэ нь ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Өсвөр насны хүүхэд утсаараа оролдож яваад трамвайд мөргүүлснээс хойш Германы Аусберг болон ОХУ-ын Москва хотод дээрхтэй адил арга хэмжээ авсан.  Хятадын Чуньчин хотод 2014 онд ухаалаг утасны хэрэглэгчдийг хурдан галт тэргэнд дайруулахаас сэргийлж, “ухаалаг утас”-тай зорчигчдын зам гэж тусад нь гаргасан юм.

Энэтхэгт энэ оны гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд сельфитэй холбоотой ослын нас баралт 127  бүртгэгдсэн тул “Сельфи хориотой бүс” байгуулсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж