М.Сономпилийг гадуур шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

М.Сономпилийг гадуур шалгаж байна

Энэ жижиг туг гэр хорооллын иргэдийн хувьд сонгуулиас ч чухал зүйлийг “рекламдан” намирах туг аж.

Хөгжлийн банкийг тойрсон авлига, албан тушаалын хэрэг хүрээгээ тэлсээр байна. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас мэдээлснээр, Хөгжлийн банкнаас зээл авч, санхүүжилтээ босгосон зам, барилга, төмөр замтай холбоотой 50 гаруй төсөл хөтөлбөр шалгалтад бүдэрчээ. Тиймээс төсөл бүрийн хөрөнгө оруулалтыг нарийвчлан шалгах шаардлагатай болж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Хөгжлийн банкаар дамжин гарсан хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шалгаж буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүний “Залуу Монгол” компанийн байр болон гэрт нь өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр нэгжлэг хийн шаардлагатай бичиг баримтыг хураан авсан. Харин нэг хоногийн дараа буюу аравдугаар сарын 6-ны өдөр М.Сономпилийг шалгаж эхэлснээ мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа  яамнаасаа зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилтээс хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутгасан байна. Одоо М.Сономпилийг  гадуур байцаан хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авчээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж