Саудын Арабын автомашины зах зээлд эрэлт өсжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Саудын Арабын автомашины зах зээлд эрэлт өсжээ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитр, Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл, Татварын бодлогын зөвлөлөөс “Хуулийн яармаг-өдөрлөг 2012”-ыг энэ сарын 28-нд зохион байгуулах гэж байна.

Саудын Арабын хаан Салман саяхан араб эмэгтэйчүүдэд машин жолоодохыг зөвшөөрсөн нь жендерийн талаасаа илүүтэй тус улсын автомашины зах зээлд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн төдийгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өсгөжээ. Саудын Арабын хааны дээрх шийдвэр гарснаас хойш автомашин үйлдвэрлэлийн суурь тавих эхний алхмууд хийгджээ. Саудын Арабын хаан гуравдугаар сард Японд айлчлахдаа ‘Тоёота мотор’ үйлдвэрийн салбарыг өөрийн улсад нээхээр техник эдийн засгийн үндэслэлийг судалж, хоёр орны хооронд харилцан ойлголцлын олон арван бичигт гарын үсэг зурсан юм. Гэвч ‘Тоёота мотор’ үйлдвэрийн албаны хүмүүс шинэ үйлдвэрийн эдийн засгийн амьдрах чадварыг судалж үзэхээр болжээ.

‘Тоёота мотор’ компани өмнө нь Саудын Арабт механик үйлдвэрлэлийн сургууль нээхэд хамтарч ажиллаж байсан боловч шинээр үйлдвэр байгуулахад хамтарч ажиллах тал дээр дурамжхан байгаа ажээ.

Харин 30 сая хүн амын тал хувийг нь залуучууд эзэлдэг, хөдөлмөрийн зах зээлд эрэлт өндөр байгаа Саудын Араб автомашин үйлдвэрлэгчдийг татахыг хичээж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж