Маргаашаас цас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Маргаашаас цас орж, хүйтэрнэ

Арван жилийн өмнө СУИС-ийн дэргэдэх байранд дөрвөн сандал, дөрвөн толь, дөрвөн үсчин, дөрвөн сам гээд юм бүхэн нь ердөө дөрөв, цомхон гэгч нь үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Matrix” салон өдгөө дөрвөн салбартай, 40 гаруй үсчинтэй үйл ажиллагаагаа явуулж, хотын залуусын имижийг бүрдүүлэх болжээ.

Аравдугаар сарын  26-наас буюу маргаашаас хүйтэрч эхлэхийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Маргааш  баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 28-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.  Аравдугаар сарын 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.

Цаг агаарын төлөв байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын дарга, захирагч нарт

  • Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт “Анхааруулах” мэдээг олон удаагийн давтамжтайгаар шуурхай хүргэх,

  • Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарах зэрэг эрсдэл үүсдэг тул сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, үүрэг гүйцэтгүүлэх;

  • Бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай мэдээ, мэдээллийг харилцан шуурхай солилцож ажиллахыг үүрэг болголоо.

Шуурганаар замд бүү гараарай

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт хандан дараах анхааруулгыг гаргажээ. Үүнд:

  • Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

  • Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж