Т.Аюурсайхан У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв

Т.Аюурсайхан У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Оффшорын эсрэг бүлэг өнөөдөр /2017.10.25/ мэдээлэл хийлээ. УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталсан Оффшорын эсрэг хууль баталсан.  Энэ хуульд “Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт”-ыг Засгийн газар батална гэж заасан. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар оффшор бүсийг батлахдаа дэлхийн олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар тэргүүлэгч орнуудыг нэрсийг оруулаагүй байгаа учраас ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шаардлагад Хонконг, Швейцар, Малайз зэрэг оффшор бүсээр тэргүүлдэг 13 орныг нэмэх шаардлагатай учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газраас оффшор бүсэд хамаарах гадаад улс орнуудыг жагсаалтыг дахин шинэчлэхийг шаардаж байгаа юм байна. Засгийн газраас аравдугаар сарын 2-ний сайдын үүрэг гүйцэтгэгч нар хуралдаж, оффшор бүсэд хамаарах улсын жагсаалтыг баталсан. Мөн ингэхдээ оффшор бүсэд огт хамаагүй 11 улсыг нэмсэн нь жагсаалтыг олон болгож харагдуулах гэсэн зорилготой, жинхэнэ оффшор бүсэд хамаарах улс орнуудыг хассан нь хардлага төрүүлж байна. Тиймээс Засгийн газар энэ жагсаалтыг яаралтай өөрчилж, хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх ёстой гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдлээ.

ОУВС, Дэлхийн татварын шударга ёсны холбоо зэрэг олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар Швейцар, Хонконг, Макао, Малайз, Панат, Сингапур зэрэг орнуудыг оффшор бүсэд тэргүүлдэг гэдгийг тогтоосон. Гэтэл Монгол Улс эдгээр орнуудыг хассаныг нэмэх, оффшор бүс гэх үндэслэл байхгүй Их Британи, Науру, Гуам, Тайти зэрэг 11 улс, нутаг дэвсгэрийг жагсаалтаас хасах ёстой гэж үзэж байгаа юм байна. Тиймээс шаардлагын хариуг даруй ажил хэрэг болгож, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, ийм шаардлагыг ч тавьж ажиллана гэлээ. 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж