Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан байна гэв | News.MN

Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан байна гэв

Ан амьтан алж, цусыг нь гоожуулан машиндаа ачаад, эсвэл хажууд нь зогсож зургаа авахуулаад, тэрүүгээрээ ихэд бахархдаг хүмүүс олширчээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаас гаргав. Тиймээс энэ заалтын үйлчлэлийг өнөөдрөөс  эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулах буюу уламжлах бүрэн эрхтэй байна.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч бие даан өөр хүний нэр дэвшүүлэхээр томъёолж  Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан нь  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж байна” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн тухай  Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25 103.26.195.189

Битий гуцацгаа. Багабаньд хэдэн засгийг буцааж тэр тоогоор нь ард бид хохирч,монголчууд хөгжлөөсөө чангаалагсан билээ. МАН ерөнхийлөгч байвал болдог бусад нь үгүй юу.

Avatar

Баттулга Зика Гансух мэтийн хулайчууд ш о р о н д сууж байж л Монгол Ялна 2017-10-25 50.226.17.98

АНы хэдэн тайрдаснуудын ач тус гэж юу байдаг юм танай намд шилдэг хул гайчууд л дээш ахидаг шуу дээ. Баттулга гологийн баг гэж торийн хэдэн хул гайчууд оргондог газар л болсондог

Avatar

иргэн 2017-10-25 103.57.93.25

Ерөнхийлөгч бүр хулгайгаар бүрэн эрхээ нэмсээр Монгол Улс парламенты засаглалтай юу, Ерөнхийлөгчийнх үү гэдгийг ялгахад бэрх болсон. Бүрэн эрхийг бүхэлд хянан үзэж Үндсэн хуульд нийцүүлэх ёстой.

Avatar

TDUCHKA Dulam 2017-10-25 27.123.212.136

Зөв л байна шүү

Avatar

РАВДАН 2017-10-25 202.70.46.210

АЛХАМ АЛХМААР АМИЙГ НЬ ЧАНГААНАА

Avatar

Зочин 2017-10-25 202.131.243.162

маш зөв дүгнэсэн байна, жанхууг даврааж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж