Д.Эрдэнэбат: Засаг төсөл нэрээр мөнгө идэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Засаг төсөл нэрээр мөнгө идэх гэж байна

АНУ-ын Питтсбург хотын амьтны хүрээлэнгийн цөөвөр чононууд гурван настай хүү рүү дайрчээ.

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2017.10.25/ хуралдаж гурван асуудал хэлэлцсэн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Компанийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ  талаар ЭНД дарж уншина уу. 

Тус байнгын хороогоор хэлэлцсэн сүүлийн асуудал нь Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл байв. 

Үүнтэй холбоотойгоо Байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Үг хэлсэн гишүүд дундаас хамгийн шүүмжлэлтэй хандаж байсан нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байлаа. 

Тэрбээр “Хамгийн үр ашиггүй зарцуулалт хийхээр нэг их наяд төгрөг зээлж байна. Төрийн түшмэлүүд төсөл хөтөлбөр нэрийн доор мөнгө идэх боломжийг энэ УИХ дэмжих гэж байна. Эрчим хүчний төсөл, боловсролын салбарт мөнгө зарцуулах нь зөв. Энэ 200 сая ам.доллараар Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хуваах ашиггүй оролдлого хийхийн оронд шинэ дүүрэг байгуулах дэд бүтцийн анхны хөрөнгө оруулалт болгомоор байна. Хоёрдугаарт, утаатай тэмцэх гэж байгаа юм бол зуух тарааж төсөл хөтөлбөрөөс мөнгө ‘цохидог’ байдлаа өнөөдрөөс зогсоо. Одоо бол хортой утаа гаргаж байгаа айлуудад татвараа тавь. Тэр татвараар нь яндангүй, эрчим хүч хэрэглэж байгаа айлуудыг урамшуул. Ийм эр зоригийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Тиймээс далд бизнесээ зогсоо гэж хэлмээр байна” гэв. 

УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир:

-Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар тавьсан байна. Ц.Даваасүрэн сайдад хандаж хэлмээр байна. Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг тодорхой болгоод өгчих юм бол хувийн хэвшил салхи, нарны эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой болсон. Хамгийн гол нь төвийн эрчим хүчний систем худалдаж авах үнэ тариф нь ямар байх вэ гэдэг дээр аргаа бараад байгаа юм. Энэ гацааг гаргаад өгчих юм бол 40 сая ам.долларын хэрэг алга. Заавал ингэж тавиад, хэсэг хүмүүсийг лоббиг тэтгэх хэрэг байхгүй. Төслөө татаж ав, ашигтай зүйлд зарцуулахгүй бол бидний зээл багадаагүй шүү. 

УИХ-ын гишүүн Н.Баттөмөр:

Монгол Улсын гадаад өр хувийн хэвшилтэй нийлээд 24 тэрбум ам.долларт хүрсэн. Гэтэл сайхан, сайхан нэр тавьчихсан үр ашиг муутай зүйл яваад байна. Гадны зээл тусламж гэхээр зүгээр олдож байгаа юм шиг санадаг. Тэгэхээр гадны зээлийн зарцуулалтад шүүлтүүр тавих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Энэ төслийг буцааж болохгүй. Одоо судлаад дахиж оруулж ирнэ гэхээр хоёр жил алдана. Миний мэдэж байгаагаар сүүлийн хоёр жил судалсан төсөл хөтөлбөрүүдийг оруулсан. Азийн 468 сая ам.доллар бол Азийн хөгжлийн банкнаас өгч байгаагүй мөнгө. Хугацааны хувьд 64 сая ам.доллар нь 25 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй. 404 сая ам.доллар нь 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл байгаа юм. Төсөл хөтөлбөрүүд нь судлагдчихсан. Харин яамдууд гүйцэтгэл дээр нь анхаарах хэрэгтэй. Эрчим хүч гэх мэт ганц нэг асуудлыг хараад бүхэлд нь дүгнэж болохгүй. Энэ зээл чинь Валютын сангийн шугамаар орж ирэх хөрөнгөөс тусдаа юм. Боломжийн эх үүсвэр орж ирж байгаа үед бид төслөө буцааж огт болохгүй. 

Ийнхүү гишүүд дээрх төслийг татна, татахгүй гэж нэлээд маргасны эцэст Байнгын хороогоор дэмжив. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж