Багш нарыг “Түр хорооныхон” баярлуулан гомдоов | News.MN

Багш нарыг “Түр хорооныхон” баярлуулан гомдоов

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Багш нарыг “Түр хорооныхон” баярлуулан гомдоов

Багш нарыг “Түр хорооныхон” баярлуулан гомдоов

Сарын цалингаа 1.6 сая төгрөг болгохыг Ж.Эрдэнэбатын танхимаас шаардаж зогссон багш нарыг шилний цаанаас чихэр долоолгохоор шинэ засаг шийджээ. Эмч болон төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөөд амыг нь хаахаар шинэ засаг шийдсэн бололтой.

Үнэндээ, өнгөрсөн хугацаанд багш нарыг үймүүлж, улс төрийн зорилгодоо ашигласан хүмүүс нь өнөөдөр эрх мэдэлд хүрсэн.

Сарын цалинг нь 1.6 сая болгохгүй бол жагсана, ажил хаяна хэмээн айлгаж байсан “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ынхны дуу  намссаар, 300 мянган төгрөгийг төрийн албан хаагчдад өгнө гэсэн мэдээнд тайвширсан бололтой.

Улстөрчид улс төрийн эрх ашигтаа багш эмч нарыг ашигладаг нь энэ удаагийн явдал биш. Багш, эмч нар ч гэж улстөрчдийн гар хөл болсон хүмүүст хууртагдаж ханадаггүй хүмүүс байдаг.

Үнэндээ багш, эмч нараар айлгасан улс төрийн ард тэдний хэдхэн хүн хождог нь гэм биш зан болжээ. Тиймээс багш, эмч нартаа хандаж зөвлөхөд, эвлэлийнхээ хүмүүст итгэж, улс төрийнх нь могойд барьдаг мод болоод хэрэггүй шүү гэе.

Багш нар цалингаа нэмэгдүүлж чадалгүй хоосон үлдэж, “түр хорооныхон” багш нарын жагсаалаар хэр улс төр хийж зорилго гүйцэлдүүлсэн бэ гэдэгт хэн нэгэн багш харин анхаарлаа хандуулаасай.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25 202.179.27.158

Багш нарын чадамжийн талаар хэлэлцэх " Иргэний Нийгмийн Үндэсний 8 чуулган 11 сарын 1, 2 нд болох юм байна. Багшийн чадамж гэдэг их чухал дээд сургуулиа төгссөн болгон багш болох чадвартай гэж би боддоггүй. Харин сурсан мэдсэн зүйлсээ бусдад хэрхэн хүргэн өгч байгаа нь өөрөө чадамж. Тэгэхээр энэ талаар хэлэлцэж, ярилцах хэрэгтэй би дэмжиж байна. Би хүүхдийн байгууллагад ажилладаг. Бид захын дүүрэгтэй хамтран ажилладаг. Захын дүүргийн сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдийн дунд " Сайн байна уу" гэдгийг л бичиж чадахгүй хүүхэд 9 ангийг төгсөж байна. 9 анги хүртэл нь нүдээ аниад л тэднийг хурдхан шиг л сургуулиас гаргаж байна. Тэднийг үнэхээрийн сурган хүмүүжүүлэх сэтгэлтэй багш нар хир олон байгаа бол доо. Зүгээр л заасан болоод л өнгөрөөд байна. Саяхан нэг сургууль дээр гадаад багш нарыг очиж ажиллуулах үед манай англи хэлний багш нарын мэдлэгийг тэд гайхаж байна. Яаж англи хэл заадаг юм бол гэд л гайхаад өнгөрсөн. Чадварыг нь дээшлүүлэх гэд багш нарын дунд сургалт явуулсан чинь өөрсдийнх нь үнэн байдал илрэх гэхээр уурлаад сургалтаа зогсоож байхын юу гэсэн үг үү. Багш нар цалин нэмүүлэх тухай яриад бас ажлаа хүртэл хаяж байна. Бүгдийг нь жигд нэмэхгүйгээр багш нараас жил бүр ур чадварын шалгалт авдаг болмоор санагдаж байна. Сайн багш нарыг бол улсаас маш сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Хүүхдүүд бол бидний ирээдүй. Тэд бүгд л сурч боловсрох эрхтэй. Гэтэл багш нар ажил хаяснаараа тэдний эрхийг бос боогоод байгаа юм шиг л санагдаад байна. Цалин нэмэх тухай ярихаасаа өмнө өөрсдийнхөө чадамжийн талаар эхэлж ярих нь зөв гэж би бодож байна.

Avatar

Нямаа 2017-10-25 202.21.106.119

Цалин нэмүүлэх нь зөв, дэмжиж байна. Гэхдээ тэмцлийн арга, хэлбэр, зорилготойгоо нийцэхгүй байна. Шар зангиа зүүгээд л, цалинг хувиар дэс дараатай нэмэх саналыг хүлээн авахгүй, энэ онд 1,6 саяд хүргэ, 2020 онд 3,6 сая болгож нэм. Тэгэхгүй бол жагсана, хугацаагүй ажил хаяна, өлсөнө, үхнэ гээд байгаа нь хэний явуулгаар энэхүү тэмцэл явагдаж байгаг ойлгож болохоор байна. Багш нар минь та нар хэний гар хөл болоод байгаагаа ойлгооч

Avatar

Үнэний мөр 2017-10-25 202.179.25.8

Яг бодит байдал дээр багш нар хэдэн төгрөгний цалин авч байгааг нэг хараад бодоод үзээч, худлаа л улс төр ярьсан амьтад НОХОЙН БААС.

Avatar

Зочин 2017-10-25 27.123.214.94

Ядардаггүй ажил гэж хаана ч байхгүй шүү дээ. Гэхдээ монгол хүний үнэлэмж ганц эмч багш гэлтгүй бүх л салбарт муу байна.

Avatar

Зочин 2017-10-25 1.66.194.208

Ajilaa sain hiideg hymyys yadrahgyi bna gej baih uu?
Yadartlaa ajillaj baij ediin zasgaa bosgodogiim. Erh hyyhdyyd shig zagnadag bagsh yaj hyyhdyyd surgah ve. Hyyhdyyd bas iim bolno.

Avatar

иргэн 2017-10-25 27.123.212.128

Шударгаар цалинг нь ХАСАХ хэрэгтэй .
Зун ХЯТАД , ОРОС гээд зунаөлгаар чвж
бөйгаа хүмүүс ихэнх нь багш нар байна
гэсэн ш дээ .Даварсан оронцгуудын
цалинг ХАС !!!!

Avatar

Зочин 2017-10-25 202.9.43.100

сургалтын чанар нойл, юу хийсэн гэж нэмүүлэх гээд байнаа ичих нүүр алга

Avatar

Зочин 2017-10-25 27.123.212.142

МУЭ энэ мэдээг захиалгаар бичуулсэн. Тэр Менхтуяа аль нэг намынх биш. МУЭ багш нарыг улс тержуулээд Засгаас менге ш****г

Avatar

Зочин 2017-10-25 122.201.25.46

Нэг тэмцсэнийх эцэст нь хүрнэ шүү, хууртав аа,

Avatar

Монгол 2017-10-25 66.181.190.215

Эрхэм хүиүүсээ бид МОНГОЛЫН иргэн гэж эх орноороо бахархаж явдаг . Монгол улсын төрийн бичиг нь кирил үсэг тиймээс сэтгэгдлээ кирил үсгээр бичиж байхыг уриалж байна. Ингэвэл замбараагүй алдаатай бичиг багасах болов уу

Avatar

Ядарч байгаа бол ажлаа өг 2017-10-25 202.131.239.138

Тэр сууж байгаа эмэгтэй багш шиг ядарч байгаа бол ажлаа өгч болно шүү. Хэний төлөө 5 цаас олж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч байгаа вэ? Улсын бага цалинтай сургуульд ажиллаж туршлага хуримтлуулж аваад дараа нь биеэ үнэлж өндөр цалин өгдөг сургуульд бас ажилд орж болно шүү дээ. Ажил хийгээд ядардаггүй хүн хаана байна вэ?

Avatar

Зочин 2017-10-25 1.66.194.208

Tiim, ter ynen yg shyy

Avatar

Чанар 2017-10-25 202.131.239.138

Гадуур явж байхад олон зар, мэдээлэл ТВ, зарын самбар зэргээр хэвлэгдэх, дэлгэцийн доогуур урсах юмаа. Ажиглаад байхад маш их алдаатай бичнэ. Тухайлбал УНДАГ ДУГУ ЗАРАНА гэж бичсэн байна. Ард иргэд үүнийг сургалтын чанар ямар байгааг харуулж байгаагийн илэрхийлэл гэж ойлгоно. Сурагч бүр өөр ч эх хэлний хичээл зааж байгаа багш нартай бас шууд хамааралтай санагдана. Сургалтын чанар ийм муу байхад цалин хөлс нэмүүлэх тухай жагсаал нь байтугай ярихаасаа ичмээр юм.

Avatar

Тийм шүү 2017-10-25 202.179.27.158

Тийм шүү. Анзаарахыг хүсэхгүй байтал өөрийн эрхгүй хараад уур хүрдэг зүйл бол энэ асуудал байгаа юм. Хаяг болон зар бөөн алдаа. Монголчууд бид Монголоороо бичиж чадахгүй байна. Тэр байтугай охин маань хүртэл / бага ангийн охин л доо / гадна буруу бичсэн зарыг хараад ингэж бичдэг юм байхдаа ер нь зар буруу байна гэж байхгүй байх гэж бодоод эргэлзэн мэддэг үгээ хүртэл цээж бичиг дээрээ алдаж бичиж байсан удаа байгаа. Энэ ч охинд минь том сургамж болж өөрийнхөө бодлоор өөрөөрөө л байна гэж ээждээ хэлж байсан юм даа. Одоо ч том охин болсон.

Avatar

Зочин 2017-10-25 202.131.245.10

Багшийн цалингаар амьдрах аргагүй шүү дээ

Avatar

шавь 2017-10-25 103.57.95.145

"Амьдрах аргагүй" гэдэг нь юу гэсэн үг юм бол доо?Үхсэн гэж дуулаагүй л байна. Амьдраад л байгаа юм даа. Харин хэт шунагчид бол шуналдаа тээрч үхэж мэднэ шүү. Бусдын гараар могой бүү бариул, түр хорооныхоон. Бодит байдлаа эрхбиш эргэцүүлж монголын хөрсөн дээр сэтгэ. Дан" өвчигнөөд" хол явахгүй байх шүү.

Avatar

Зочин 2017-10-25 203.91.115.35

Түр хорооны дарга гээд хүүхэн нь бүр зорилгоосоо хазайгаад вакумд орчихсон /дүрдээ орох/ үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг нохой гахайгаар нь дуудаж элдэвээр доромжилсон пост оруулаад сууж байдаг болжээ.Удирдаж байгаа хүмүүс нь тааруухан юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж