Багш нарыг “Түр хорооныхон” баярлуулан гомдоов

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Багш нарыг “Түр хорооныхон” баярлуулан гомдоов

Багш нарыг “Түр хорооныхон” баярлуулан гомдоов

Сарын цалингаа 1.6 сая төгрөг болгохыг Ж.Эрдэнэбатын танхимаас шаардаж зогссон багш нарыг шилний цаанаас чихэр долоолгохоор шинэ засаг шийджээ. Эмч болон төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөөд амыг нь хаахаар шинэ засаг шийдсэн бололтой.

Үнэндээ, өнгөрсөн хугацаанд багш нарыг үймүүлж, улс төрийн зорилгодоо ашигласан хүмүүс нь өнөөдөр эрх мэдэлд хүрсэн.

Сарын цалинг нь 1.6 сая болгохгүй бол жагсана, ажил хаяна хэмээн айлгаж байсан “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ынхны дуу  намссаар, 300 мянган төгрөгийг төрийн албан хаагчдад өгнө гэсэн мэдээнд тайвширсан бололтой.

Улстөрчид улс төрийн эрх ашигтаа багш эмч нарыг ашигладаг нь энэ удаагийн явдал биш. Багш, эмч нар ч гэж улстөрчдийн гар хөл болсон хүмүүст хууртагдаж ханадаггүй хүмүүс байдаг.

Үнэндээ багш, эмч нараар айлгасан улс төрийн ард тэдний хэдхэн хүн хождог нь гэм биш зан болжээ. Тиймээс багш, эмч нартаа хандаж зөвлөхөд, эвлэлийнхээ хүмүүст итгэж, улс төрийнх нь могойд барьдаг мод болоод хэрэггүй шүү гэе.

Багш нар цалингаа нэмэгдүүлж чадалгүй хоосон үлдэж, “түр хорооныхон” багш нарын жагсаалаар хэр улс төр хийж зорилго гүйцэлдүүлсэн бэ гэдэгт хэн нэгэн багш харин анхаарлаа хандуулаасай.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж