Си Жиньпин багаа бүрдүүллээ | News.MN

Си Жиньпин багаа бүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Си Жиньпин багаа бүрдүүллээ

Монгол Улсын Засгийн газраас иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдаалах ажлыг өчигдөр Хан-Уул дүүргээс эхлүүллээ.

Хятадын дарга Си Жиньпин ирэх таван жилд их гүрнийг удирдах эрх дархаа баталгаажуулсны дараа Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг томилсноо зарлалаа.

Долоон хүний бүрэлдэхүүнтэй тус хороонд шинээр таван эрхэм харьяалагдах болжээ. Ирэх таван жилд Си Жиньпин болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нараас гадна ЛИ ЖАНЬШҮ, ВАН ЯН, ВАН ХУНИН, ЖАО ЛӨЖИ, ХАН ЖЕН нар Улс төрийн товчооны байнгын хороог бүрдүүлэх аж. 

Байнгын хорооны шинэ гишүүдийг олон нийтэд албан ёсоор танилцуулсны дараа БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлсэн үгэндээ “Өнгөрсөн таван жилд бид өргөн хүрээг хамарсан тойм зураглал бий болгосон. Зарим үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн. Одоо дахиад хийх ажил их бий” хэмээжээ.

Мөн “Олон арван жилийн хүчин чармайлтын үр дүнд Хятад маягийн социализм шинэ эрин үед шилжиж байна” гэж Си онцолсон байна.

ЗАЛГАМЖЛАГЧГҮЙ УДИРДАГЧ

Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнд Сигийн залгамжлагч гэх хүн байхгүй. Уламжлалыг эвдсэн энэ хэрэг 2022 онд Си хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн улсаа удирдана гэх мессежийг дэлхий нийтэд өгсөн юм.

Байнгын хорооны шинэ гишүүд бүгд 60-аас дээш настай. Хамгийн залуу нь болох Жао Лөжи энэ жил 60 настай аж. Харин Си Жиньпин 2007 онд Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болохдоо 54 настай байжээ.  

Жао овогт Хятадын улс төрийн хамгийн хүчирхэг албыг хашна. Тэрбээр Сигийн баруун гар гэгддэг Ван Цишаний оронд ХКН-ын авлигатай тэмцэх үйл хэргийг удирдан ажиллах юм. Ван төрийн өндөр дээд алба хаших насны дээд хязгаарыг давсан тул ажлаа хүлээлгэн өгчээ.

Си Жиньпин

Ли Көцян

Ли Жаньшү

Ван Ян

Ван Хунин

Жао Лөжи
Хан Жен
 

 

С.ЦЭЛМЭГ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25 103.229.122.11

Хятадын төр сонгодог уламжлалаа аль ч үед аваад явжийнээ. Хүн ахтай дээл захтай. Манайхан бол сонгодог тэнэгүүд , хэтэрхий мэргэн жараахай олоно байна дээ

Avatar

Зочин 2017-10-25 103.229.176.130

bayar hurgeecheee ,anai udirdagchid tag shuuuu,

Avatar

Зочин 2017-10-25 66.181.177.72

MANAYD BOL 25 -TAY BORWINY b**s NI ARILAAGUY LA:LAR PATSAAN TURD GARAAD L KHUCHIN KHIIGEED L . KHARAAL IDMERUUD YU KHIIKHEE MEDEKHGUY AKH ZAKHAA MEDEKHGUY > KHELEKH CHI UG ALKGA

Avatar

Зочин 2017-10-25

Хүн бүр ахас дээдсээ хүндлэх ёстой гэдэг Күнзын сургааль ёсоор л явж байна! Манайхан болохоор 60 настныгаа хөгшин зөнөг г.м. харааж зүхээд хөлдүү сагсуу, ойворгон залуус улс орныг самарч дууслаа!! Нийгэм бүхэлдээ ёс суртахууны хэмжүүргүй боллоо!!! Залуус нь ах захаа үл хүндлэн, удирдах-удирдуулах ёс үгүй боллоо!! Улмаар ийм нийгэм хаос болдог!! 60-с дээш настнуудын 80-90 хувь үнэхээр хоцрогдсон байж болно. Гэвч тэдний дотор оюуны маш их потенциалтай хүмүүс байдаг, тэд л төр улсаа удирдах ёстой!!! Гэвч төрийн том бодлогын эцсийн шийдвэрийг тэд л 7 хэмжиж 1 огтлох зарчмаар гаргах ёстой! Харин боловсролтой, шинэ сэтгэлгээтэй шижигнэсэн залуусыг мэргэжилтэн, зөвлөх, дунд шатны даргаар ажиллуулж мэдлэгийг нь ашиглах ёстой. Улс удирдана гэдэг хүүхдийн тоглоом биш!!!

Avatar

uvur mongoliin zaluu 2017-10-25 223.104.3.248

han jen mongol tsaraitai haragdaz bn

Avatar

Зочин 2017-10-25 202.21.101.226

Хятадын Коммунист Нам 90 сая гишүүнтэй. Төв Хороо нь 205 гишүүнтй. Улстөрийн Товчоо нь 25 гишүүнтэй бөгөөд үүний 7 гишүүн нь Улстөрийн Товчооны Байнгын Хорооны гишүүд байдаг. Ши Жиньпиныг "Core Leader" эсвэл "Paramout Leader" буюу Дээд Удирдагч гэж нэрлэнэ. Бусад гишүүдийг de facto top decision-making body буюу улсын хамгийн дээд түвшний шийдвэр гаргарчид хэмээнэ. Бүгд 1-ээс 7 хүртэл дугаартай. 1-р хүн болох Ши Жиньпинийн намын албан тушаал нь ХКН-н ЕНБДарга бөгөөд Үндэсний Аюулгүй Зөвлөлийн Дарга улсын албан тушаал нь Хятадын Ерөнхийлөгч бөгөөд Цэргийн Төв Зөвлөлийн Дарга. 2-р хүн болох Ли Көцянын намын албан тушаал нь ХКН-н НБД болон Үндэсний Аюулгүй Зөвлөлийн Дэд Дарга улсын албан тушаал нь Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд. 3-р хүнийн намын албан тушаал нь 2-р хүнийхтэй ижил боловч улсын албан тушаал нь Улстөрийн Товчооны Байнгын Хорооны Дарга гэж явна. 4-р хүнийн улсын албан тушаал нь ХКН-н Үндэсний Хорооны Дарга гэж явах боловч 2,3 шиг намын албан тушаалд нь Үндэсний Аюулгүй ЗӨвлөлийн Дэд Дарга гэж байхгүй. 5 болон 6 р хүн нь албан бусаар Ши Жиньпийн баруун зүүн гар гэж явдаг. Энэ хоёрт улсын тодорхой албан тушаал байдаггүй. Шүүх болон хүчний байгууллагуудыг шууд удриддаг. 7-р хүнийн улсын албан тушаал нь 2-р хүний тэргүүн орлогч гэж явна.

Avatar

уншигч 2017-10-25 180.149.93.14

гэтэл зарим нь нас бол зүгээр л тоо гээд байгаа юм даа, яаж ч бодсон нас бол зүгээр нэг тоо биш.

Avatar

Зочин 2017-10-25 202.5.196.66

Нас бол маш чухал, амьдралд суралцах зүйл маш их бий Өнөөдрийн улс төрд гарсан манай хэдэн залуу гэгдэх тэнэгүүдийг хар даа. Өнгө мөнгө шунал тачаал танхай хулгай хүчин гээд тэдэнд хийхгүй муу зүйл гэж байхгүй Ер нь бидэнд хүжүүжлийн шалгуур гэж байхгүй хэн ч вунд ч нэр зэмшиж болдог Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гээд зүтгүүлж байгаа заалтуудыг хар хулгай хийх замаа л засч байна. Харин нэр дэвших насыг өөрчлөх вмуу ёс суртахууны талын заалтуудыг оруулмаар байна.

Avatar

иргэн 2017-10-25 202.70.38.34

төр удирдах ёс туршлагын амьд жишээ хажууд чинь байна. тэд нараас аваач, хараач. 50 -с доош насныхан ямар ч юманд түүхий хүмүүс шүүдээ. Төрийг 60 -с дээш насныхан удирдах ёстой дог оо. Өөрийн орны ахмадууд удирдагчдаасаа асуугаач?

Avatar

mgl 2017-10-25 103.9.90.130

60 hurch uhaan ornoo gej unen ugdee
manaihan bolohoor zaluuchuud gej dalgiganatsgaagaad gargaj irsen shaldan bandi nar ni booboo ch zahirch suraaguil bhiimdaa

Avatar

Зочин 2017-10-25 202.21.101.226

бүгдийг нь 64 тэй гээд тавьчихаж. Энэ 7 хүн чинь хятадын төр шүүдээ хамгийн дээд эцсийн шийдвэрийг гаргана

Avatar

БҮГД 60-ААС ДЭЭШ НАСТАЙ. АЖИЛ, АМЬДРАЛЫН АРВИН ТУРШЛАГАТАЙ 2017-10-25 202.9.40.77

Тэрбум гаруй хүнтэй урд хөрш Хятадыг 60-аас дээш насныхан удирдаж байна. Манайхан суралцах хэрэгтэй байна. Залуучууд гэж хошгирхоо, залуучууд нь ч сагсагнаж, буруу даврахаа больцгоосон дээр биз. УИХ-д НЭР ДЭВШИХ НАСЫГ 45-ААС ДЭЭШ, ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ НАСЫГ 50 НАСНААС ГЭЖ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

Avatar

sanal neg baina 2017-10-25 219.142.149.103

Toriin said ,eronhiilogch,eronhii said geh humuusiin nasnii dood hyazgaariig 50-55 bolgon oorchilj huulichilval taaranaa. Er ni 50-ias deeshih nasandaa l amidarliin arga uhaan ni tegshirch irdeg shuu dee. Manaihan bolohoor zaluusaa hii hoorgoj shosheliar uulaglan dovtolj neg torliin huivaldaan gesen ug.Iim shalguuraar unelj tsegneed ulsiin joloog atguulah ni uneheer l burangui,haranhui shinj.Ene haranhuig ni gadnaas ashiglaj EB,Oyungerel, ichinhorov geh met gar holooroo sain devergej gal ordoh yum daa.Nogoo Dorjzodov haichsan ve?! Oyungerel gertee orognuulj baigaa yu?!

Avatar

Зочин 2017-10-25 202.55.180.182

Нас нь өөр өөр юм уу эсвэл бүгд 64-тэй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж