Есдүгээр сарын шилдэг тамирчнаар Д.Батсүрэн шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын шилдэг тамирчнаар Д.Батсүрэн шалгарлаа

Намрын уран бүтээлийн нээлтээ Сэлэнгэ аймгийн багачуудад зориулсан Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ЕБС-ийн бага сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан уран бүтээлийн дээжсээ толилуулахад бэлэн болжээ.

Монголын үндэсний олимпийн хорооноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо.

Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин боллоо.

ФИДЕ мастер Д.Батсүрэн 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй шатарчин болсон юм. 1974 оноос эхтэй энэхүү тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчдаас уг тэмцээнд Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар 10 болон 8 насны ангилалд тус бүр түрүүлж байжээ.

Шалгаруулалтын дэд байрт 3×3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аваргаар тодорсон сагсчдын баг орсон бол гуравдугаар байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болсон П.Орхон нэрлэгджээ.

‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд тэдгээрийг спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэн, дүнг гаргажээ

Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, тамирчдыг алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд сурталчлах зорилго бүхий ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж