Мисс Ц.Энхжин үндэсний бүжгээрээ гоцлохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Мисс Ц.Энхжин үндэсний бүжгээрээ гоцлохоор болжээ

Говьшанхын хурдны өлгий цөм болсон Цогтцэций сумаас төрсөн ах дүү Алдартуудыг “Удам” буланд онцоллоо. Шанхын хурд саараагүйг баталж нутаг адуугаар наадаж буй ах дүү Алдартууд айлын ууган, отгон хөвгүүд.

‘Дэлхийн мисс 2017’ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх орны нэгээр шалгарчээ.

Тэрбээр тэмцээний финалын үйл ажиллагаа дээр “Dances of the world” буюу “Дэлхийн бүжиг” хэмээх үзүүлбэрт 130 орны бүсгүйчүүдээс үндэснийхээ бүжгээр гоцлон бүжиглэх болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.

Мисс Ц.Энхжин “Монгол үндэсний бүжгээ бусад гоо бүсгүйчүүддээ зааж, хамт бүжиглэх болсондоо туйлын их баяртай байна. Энэ дашрамд миний багш, гавьяат жүжигчин С.Сүхбаатар тандаа маш их талархаж буйгаа илэрхийлмээр байна” хэмээн нүүр номын хуудсаараа сэтгэгдлээ хуваалцсан байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж